Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Буцаад бүгд маскаа зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс цаг үеийн мэдээллийг өгсөн. Тэгвэл ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өглөө. Тэрбээр,

"Буцаад бүгд маскаа зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан 95 хувь халдварлах индекстэй, зөрөөд өнгөрөхөд халдварлана. Өчигдөр улаанбурханаар өвдсөн 11 настай хүүхэд хамгийн халдвартай үедээ Гурвангал, Интермэд эмнэлгээр явсаар байгаад ХӨСҮТ-д ирсэн.

Арьсан дээр тууралтгүй ч амны салстад бага арааны орчимд тууралт шар будаа шиг байгааг үзээрэй. Тууралт дээрээсээ доошоо шаталсан байдаг.

Хүүхэд ханиалгадаг шүү. Аль болох эрт А витамин өгч, вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй" гэлээ.

Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх нөхцөл, шаардлага одоогоор үүсээгүй байна
Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх нөхцөл, шаардлага одоогоор үүсээгүй байна
 
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.