Х.Нямбаатар: Барилгын тухай хууль, барилгын стандартыг бүхэлд нь өөрчилж, иргэн, ААН өөрийн газар дээрээ барилга, байшин барихдаа хэн нэгнээс зөвшөөрөл хүсдэг байдлыг болиулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн өмчийн эрхтэй холбоотой заалтуудыг тусгах шаардлагатай байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр "Иргэн, аж ахуйн нэгж өөрийн газар дээрээ барилга, байшин барихдаа “Би ийм байшин барих гэсэн юм аа. Та зөвшөөрөл өгөөч” гэдэг нэг ийм ойлгомжгүй тогтолцоо манайд бий. Цаашид үүнийг больцгооё. Барилгын тухай хууль, барилгын стандартыг бүхэлд нь өөрчлөх шаардлага байна.

Харин эсрэгээрээ бүх зүйлийг ойлгомжтой ил тод болгоё. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд аль дүүрэг, аль хороололд хэдэн давхар, ямар хийц загварын барилга, байшин барих тухай тодорхой зааж, нэгдсэн байдлаар төлөвлөж өгье. Хэн хэндээ ойлгомжтой.

Заавал хэн нэгнээс зөвшөөрөл хүсэх шаардлагагүй болгож өөрчилье. Цаашид барилга эхлүүлэх зөвшөөрөл зэргийг ч гэсэн эргэж харах шаардлага байна" гэв.

Хоёрдугаар сарын эхний байдлаар гэртээ угаартсан 102 дуудлага бүртгэгдсэн бол эмнэлэгт 282 хүн ханджээ
Хоёрдугаар сарын эхний байдлаар гэртээ угаартсан 102 дуудлага бүртгэгдсэн бол эмнэлэгт 282 хүн ханджээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!