Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Сар шинийн баяраар ТАВАН ХОНОГ амрах санал гаргасан. Маргааш ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баяраар хэчнээн хоног амрах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ удаад шинийн нэгэн тасарсан тул зөвхөн шинийн 2, 3-ны бямба, ням гарагт бүх нийтээр амарч, 4-нөөс ажил цуглахаар болсон.

Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй тул ийнхүү Засгийн газар хэлэлцэхээр болсон юм. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Манай яамнаас сар шинийн баяраар таван хоног амрах саналыг гаргаад байна. Эцсийн шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар гаргана" гэх тайлбарыг өглөө.

МУГТ Э.Цэндбаатар дэлхийн чансааны 16-д бичигдэж эхэллээ
МУГТ Э.Цэндбаатар дэлхийн чансааны 16-д бичигдэж эхэллээ
 
Чөлөөт бөхийн Азийн аваргад Т.Тулга, Б.Мөнх-Эрдэнэ, О.Сүлдхүү нар хагас шигшээд шалгарлаа
Чөлөөт бөхийн Азийн аваргад Т.Тулга, Б.Мөнх-Эрдэнэ, О.Сүлдхүү нар хагас шигшээд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.