Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхлэхийг мэдээлсэн. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог" талаар онцолсон байдаг.
Тэгвэл Хуульч Б.Гүнбилэг өөрийн цахим хуудаснаа "Хуульд шинийн 1, 2, 3-ндаа амарна гэж. Зурхайч нар энэ жил шинийн 1-гүй гэж. Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш юм шүү. Сар шинэ л бол сар шинэ. Хууль тогтоогч шинийн 1-гүй байж болдог эсэх талаар бодолцоогүй л хууль баталж. Гол санаа нь 3 хоног" гэж бичжээ.
Ташрамд дурдахад, Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанаар энэ жилийн сар шинийн баярын амралтын өдрийг хуульд харшлахгүйгээр сунгах асуудлаар хуралдаж шийдвэр гаргахаар болсон юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!