Асрахуйн эдийн засгийн талаар Япон улсаас туршлага судалсан талаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Саранчулуун нарын гишүүн өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара халамж, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хөндөв. Тэрбээр хэлсэн үгэндээ
-Миний хувьд нэг зүйлийг анхаарсан нь, бид Монголд маш гоё зөв зүйлийг судалж хэрэгжүүлж болох гарц гаргалгаа шийдлийг олж ирсэн ч одоогийн нөхцөл байдлаа тодорхой болгохгүйгээр цаашдын сайн сайхныг бүтээж чадахгүй.
Өнөөдрийг хүртэл ард түмний төлсөн татварын Нийгмийн даатгалын шимтгэл, Нийгмийн даатгалын сан ямар нөхцөл байдалтай байгаа билээ. Энэ санд байгаа мөнгө эзэн биегүй, нийгмийн даатгалын санд байгаа мөнгийг ингэж ашигласан ч гэх шиг.
Нам, улс төр эвслийн эрх мэдэлтэн хүмүүс өөрсдийн дурын арилжааны банканд байршуулаад, үүнд ямар ч хариуцлага тооцдоггүй.
Эндээс үзэхэд бид яг энэ чигээр нь энэ нөхцөл байдлыг уучилж дараагийн сайн сайхныг бий болгоно гэж байхгүй. Нийгмийн даатгалын сан ямар нөхцөлтэй байгаа юм, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн хүмүүс ахмад болоход нийгмийн даатгалын сан тэр хүмүүсийн сайн сайхны төлөө, нийгмийн аюулгүй байдлын төлөө хэрэгжиж болох мөнгө дүн нь ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ. Үүнийг бид шийдэх ёстой юм байна гэж бодож байна гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!