Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их дээд сургуулиуд шинийн 4,5-ны хичээлийг цахимд шилжүүлж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар амралтын өдрүүдэд таарч байгаа тул зарим их сургууль шинийн 4,5-ны хичээлийг цахимд шилжүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль дотоод зохицуулалтаар битүүний өдөр оюутанд чөлөө олгох, шинийн 4,5-ны хичээлийг оюутнуудын хүсэлтийг харгалзан ийнхүү зохицуулжээ.

Оюутнууд Даваа, Мягмар гарагийн хичээлийг цахимд шилжүүлэх, дараа нь нөхөж оруулах санал, хүсэлтүүдийг сургууль тус бүрийнхээ захиргаанд гаргаад байсан юм. Энэ хүсэлтийг харгалзаж их дээд сургуулиуд дотоод зохицуулалтаа хийж эхэлсэн бөгөөд бусад их, дээд сургуулийн оюутны холбоо мөн захиргаа хуралдаж шийдвэрүүдээ гаргахаар болжээ.

Хувьцааны мөнгөө  ирээдүйд хэрэглэхээр 19154 иргэн санал гаргажээ
Хувьцааны мөнгөө ирээдүйд хэрэглэхээр 19154 иргэн санал гаргажээ
 
“Бишрэлт Металл“  баг Азийн аваргуудын лигийн хэсгийн 2 дахь тоглолтоо хийхээр  Жакарта хотыг зорилоо
“Бишрэлт Металл“  баг Азийн аваргуудын лигийн хэсгийн 2 дахь тоглолтоо хийхээр Жакарта хотыг зорилоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.