Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Баянзүрх дүүргийн Төр захиргааны хоёрдугаар байр, Соёлын ордон, Дарь-Эх орчим буюу 27 дугаар хороонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг нээсэн. Иргэн, эд хөрөнгө, гадаад паспорт зэрэг улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Гэрэгэ Киоск төхөөрөмжийг ажиллуулж байгаа учраас иргэд банк орох шаардлагагүй, нэг дороос хүссэн үйлчилгээгээ авах боломжтой юм.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдтэй уулзах үеэрээ Соёлын ордонд нээгдсэн нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа. Иргэд улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авахын тулд дүүрэг орох шаардлагагүй болсон. Мөн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгааг энэ үеэр хэллээ.
Дээрх цэгүүд ажиллаж эхэлснээр Баянзүрх дүүрэгт үүсэж буй ачаалал ч тодорхой хувиар буурч байгаа юм.