Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг хариуцаж буй байгууллага ажлаа эхлүүлэхдээ сэтгэл гаргаж, чанар үр дүнд анхаарах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд өнөөдөр дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэх “IGM буюу Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-гийн төслийн ажлын явцыг шалгалаа. Тус төслийг хариуцаж буй байгууллагын зүгээс эхний ээлжинд мод тарих, талбайг хашаалах, зураг төслийн ажилд анхаарч буйгаа мэдэгдсэн. Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх Нийслэлийн төдийгүй Үндэсний хэмжээнд томд тооцогдох, олон улсын өнгө төрх, хэв шинжийг агуулсан цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүрэгт барьж байгуулах төслийг хариуцаж байгаа байгууллага ажлаа хийхдээ дутуу дулимаг, тааруу хийж байгааг хэлсэн. Мөн зураг төсөл, хашаалж буй байдал, хэв шинждээ онцгой анхаарч үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо.

IGM олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 300 га талбайг хамарч Нийслэл хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалж баригдаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор иргэдийн амарч зугаалах, ая тухтай таатай орчин бүрдэхээс гадна Баянзүрх дүүргийн зүүн бүсийн иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж нэмэгдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өглөө
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өглөө
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.