УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Төсвийн тухай хуулинд төсвийн хүрээний мэдэгдлийг хамтад оруулж ирэхгүй гэсэн асуудлыг тавьж өгсөн. Мөн гүйцэтгэх засаглалын бүтэцтэй холбоотой өөрчлөлтүүдийн асуудлыг төсвийн хуультай хамт оруулахгүй гэх өөрчлөлтүүдийг төсвийн хуулинд тусгасан. Энэ өөрчлөлтүүд нь төсвийн тухай хуулинд сүүлийн хэдэн жил хийх ёстой байсан, хүлээлттэй байсан асуудал юм.
Мөн энэ төсөвтэй уялдуулж, өргөн баригдаагүй бусад хуулиудад өөрчлөлт оруулахаар бэлдэж байна. Энэ сарын сүүл, ирэх сарын эхээр төсвийн реформынхоо шинэчлэлийн хуулиудыг өргөн барина. Энэ хуулийн хүрээнд цаашдаа төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулахад тодорхой өндөр босгоор өөрчлөлт оруулдаг болно" хэмээлээ.