Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Төрийн байгууллагаас хураасан 250 автомашиныг эмнэлэг, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагуудад тараана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд "Засгийн газрын Авто бааз" ТӨҮГ-ыг ТӨААТҮГ болгон өөрчилсөн. Эл шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан "Өнөөдрийн байдлаар Хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нийт 250 автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хураан зохицуулсан. Ойрын хугацаанд 250 автомашиныг нэмж хураан төвлөрүүлнэ. 509 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Эдгээр автомашиныг автомашин хэрэглэх зайлшгүй шалтгаантай эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагад тарааж өгнө. Төрийн байгууллагууд авч ашиглах боломжгүй элэгдэлд орсон автомашиныг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулж байгаа. Нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулснаас 370 орчим сая төгрөгт үнэлгээ нь хүрсэн. Үлдсэн автомашиныг хөдөө, сум, багийн эмнэлгийн үйл ажиллагаанд шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Энэ шилжүүлэх ажлыг УИХ-аар оруулж, тогтоол батлагдсаны дараагаар явагдана. Орон нутгийн өмчит байгууллагуудаас 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлж, хэрэгцээ шаардлагатай эсэхэд үнэлэлт дүгнэлт хийнэ" гэв.

Улаанбаатарт багавтар үүлтэй, 0 хэм хүйтэн
Улаанбаатарт багавтар үүлтэй, 0 хэм хүйтэн
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.