Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Төрөөс он дамжин хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 32 секунд

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжүүлнэ

Засгийн газраас 2017 онд баталсан гэр хорооллын айл, өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолыг ирэх онд мөн хэрэгжүүлэхээр боллоо. 2023 оны байдлаар Улаанбаатар хотын 125 мянган өрх, орон нутгийн 48600 өрх дээрх хөнгөлөлтөд хамрагдахаар боллоо. Дээрх хөнгөлөлтөд шаардагдах 33 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрчим хүчний сайдын багцад тусгаж шийдвэрлэсэн байна.

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

2016-2021 оны хооронд Монгол улсын эрүүл мэндийн даатгалтай 1.2 сая хүн ам Эрт илрүүлэг, Урьдчилан сэргийлэх үзлэгт шинжилгээнд хамрагдаж,хепатитийн вирүсийн халдвартай 120 гаруй мянган хүн С вирүсийн , 70 мянган хүн В вирүсийн идэвхижлээ тоолуулж, 100 гаруй мянган хүн В вирүсийн эсрэг эмчилгээний эм ууж эмчлэгдэж байгаа бол, 70 гаруй мянган хүн С вирүсийн эсрэг эм ууж үүнээс 60 мянган хүн эдгэрчээ. Тэгвэл ирэх онд дээрх хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэх боллоо.

Ойн хортон шавжтай тэмцэх, ой хамгаалах зардлыг нэмнэ

Манай ойн санд 80.000 га талбай бий. Үүнээс 16-18 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан байдаг. Энэ онд 1602 га талбайд буюу Баянзүрх дүүргийн ногоон бүсийн Улиастай, Дээндий, Хуандай зэрэг амд мэргэжлийн байгууллагууд хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажил өрнүүлсэн байдаг байна. Хортон шавжийн идэвхжилтийн үед утаат багажаар нэг удаа бодис цацахад якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч зэрэг хортон шавжийн төрлүүд бүрэн устаж үгүй болдог бол ирэх онд хортон шавтай тэмцэж, ой мод, байгаль хамгаалах чиглэлд зарцуулагдах төвсийн урсгал зардлыг нэмэгдүүлэхээр болов.

Эдгээрээс гадна,

  • Хүүхэд хамгааллын арга хэмжээний зардлыг нэмэгдүүлнэ
  • Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх зардлыг нэмнэ
  • Хүнсний хангамж, аюулгүй байдал, Үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодит ажил болгох зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

Анхааруулга: Хуурамч Кызыл май +9 бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаарай
Анхааруулга: Хуурамч Кызыл май +9 бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаарай
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.