Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн ЭМТ 15 ажилтанд орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг, 20 ажилтанд 20 сая төгрөг, 10 ажилтанд таван ханатай гэр олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  • Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
  • Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллийг 20 ажилтанд
  • Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олгожээ.

Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулсан байна. Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

ИТЭВОН: Гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэгийг шалгаж эхэлжээ
ИТЭВОН: Гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэгийг шалгаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд