Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Озон эмчилгээ хийж байна хэмээн сурталчилгаа байршуулсан “Сисди мед” ХХК-г таван сая төгрөгөөр торголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран эрүүл мэндийн үйлчилгээний зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд “Сисди мед” ХХК-ийн “Sisdi medical wellness” твиттер хаягаар, Цэнэн ХХК-ийн Medzone эмнэлэг нь ТВ-5 телевизээр хуулиар хориглосон зар сурталчилгаа явуулсан зөрчлүүд илрээд байна.

Эдгээр зөрчлүүд нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн, 13.7.-д Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана" мөн 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно заасныг тус тус зөрчсөн байх тул хялбаршуулсан журмаар шалган Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус бүр 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн байна.

П.Сайнзориг : Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарч, сайдад ТАНИЛЦУУЛНА
П.Сайнзориг : Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарч, сайдад ТАНИЛЦУУЛНА
 
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц