Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Төсөвт “сүүл мушгисан“ Говьсүмбэрт цэцэрлэг, сургуулийн 3, соёлын 1, эмнэлгийн 1 барилга барина

Огноо
Унших
4 минут 34 секунд

Засгийн газраас ирэх 2023 оны төсвийг дагалдах хуулиудын хамт өргөн барьсан. Тэр дундаа орон нутагт хуваарилсан төсвийг Хэнтий аймаг тэргүүлж буй бол хамгийн бага буюу 11 тэрбум төгрөгийн төсвийг Говьсүмбэр аймагт хуваарилахаар тусгасан байдаг. Тэгвэл улсын төсвийн 11 тэрбум төгрөгөөр тус аймагт ямар төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулагдахаар тусгагдсан талаарх мэдээллийг хүргэж байна.

-ГОВЬСҮМБЭР: Хамгийн өндөр буюу 6,8 тэрбум төгрөгөөр барилга байгууламжийн ажлыг санхүүжүүлнэ-

Говьсүмбэр аймгийн нийт төсвийг бүтээн байгуулалтын чиглэлээр авч үзвэл, барилга байгууламжийн төсөл хамгийн их буюу 6 байна. Санхүүжих дүнгээр, хамгийн өндөр буюу 6 тэрбум 896 сая төгрөг тухайн барилга байгууламжид зарцуулагдахаар байгаа юм. Мөн түүнчлэн шугам сүлжээ, автозамын ажлуудад 134 саяаас 4 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн хөрөнгийг төсөвлөсөн байна.

-БАРИЛГА БАЙГУУЛАМЖ: Цэцэрлэг сургуулийн 3, чуулгын нэг, эмнэлгийн 1 барилга барина-

Говьсүмбэр аймагт санхүүжүүлэх нийт 9 төслийн 6 нь барилга байгууламжийн төслүүд. Харин барилга байгууламж дотроос хамгийн өндөр төсөв буюу 3 тэрбум 483 сая төгрөгийг Говьсүмбэр аймгийн Дуу бүжгийн Боржигин чуулгын барилгын ажилд төсөвлөжээ. Дээрх графикаас төсвийн хөрөнгийн санхүүжилтэд ямар барилга байгууламжууд багтсаныг харж болно.

-АВТО ЗАМ: Сүмбэр болон Шивээговь сумдын автозамыг засварлана-

2022 онд эхэлсэн 2 автозамын ажлыг 2023 онд санхүүжүүлж дуусгахаар 2023 оны төсвийн төсөлд тусгажээ.

-ШУГАМ СҮЛЖЭЭ: Гэр хорооллын цэвэр усны шугам, өргөх станцын ажилд 134 сая төгрөг зарцуулна-

Орон нутгуудад шугам сүлжээний ажлууд эрчимтэй хийгдэж буй. Тэгвэл 2023 оны төсөвт Говьсүмбэр аймагт шугам сүлжээний нэг төсөл багтсан ба үүнийг 134,8 сая төгрөгөөр хийхээр тусгасан. Эл ажил нь тус аймагт хэрэгжих бусад төсөл хөтөлбөрүүд дундаас хамгийн бага дүнгээр санхүүжиж буй юм.

-ХАРЬЦУУЛАЛТ: ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨСӨВ ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨСВӨӨС 25 ДАХИН БАГА-

Өмнө та бүхэнд 2023 оны төсвийн төсөлд хамгийн өндөр буюу 271 тэрбум төгрөг тусгагдсан Хэнтий аймгийн төсөв юунд зарцуулагдах талаарх мэдээллийг хүргэж байсан. Эл нийтлэлийг энд дарж унших боломжтой.

Хэнтий аймгийнх хувьд, 2023 онд цэцэрлэг, сургуулийн 24, соёлын төвийн 8, эмнэлгийн 11 барилга барьж, засварлахаар тусгагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр аймгийн төсөв Хэнтий аймгийн төсвөөс 25 дахин бага.

/Доорх графикт Хэнтий аймагт хэрэгжих 92 төсөл болон санхүүжих нийт дүнгийн задаргааг харууллаа/

-ДЭЛГЭРЭНГҮЙ: Говьсүмбэрийн 9 ТӨСӨЛ-

Говьсүмбэр аймгийн 9 төсөлд зарцуулагдахаар туссан 11 тэрбум төгрөгийн төсвийн задаргааг дараах хүснэгтээс дэлгэрүүлэн харах боломжтой.

Аймаг, сум

Бүтээн байгуулалтын нэр

Эхэлсэн

Дуусах

Санхүүжих дүн /2023/

1

Сүмбэр сум

2 дугаар багийн гэр хорооллыг цэвэр усны цэвэр усны шугамд холбох, Тэрэгтийн эх үүсвэрт өргөх станц, цэвэршүүлэх тоног төхөөрөмж

2019

2023

134.8

2

Сүмбэр сум

2 дугаар сургууль, сургуулийн барилга 640 суудал

2019

2023

317.0

3

Шивээговь сум

3 дугаар сургууль, 320 суудал

2020

2023

833.0

4

Шивээговь сум

Цэцэрлэгийн барилга 150 ор

2022

2024

635.7

5

Говьсүмбэр

Дуу бүжгийн Боржигин чуулгын барилга

2022

2024

3,483.5

6

Сүмбэр сум

Аймгийн төвийн автозамын ажил

2022

2023

2,283.6

7

Шивээговь сум

Сумын төвийн хатуу хучилттай авто зам

2022

2023

2,051.2

8

Сүмбэр сум

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга

2018

2023

258.1

9

Сүмбэр сум

Нэгдсэн эмнэлгийн барилга 100 ор

2018

2023

1,368.7

МУГЖ Н.Онон: Би урьд нь “Опал“ шиг жүжгийн зохиол огт уншиж байгаагүй
МУГЖ Н.Онон: Би урьд нь “Опал“ шиг жүжгийн зохиол огт уншиж байгаагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.