Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 2023 онд Хэнтийд цэцэрлэг, сургуулийн 24, соёлын төвийн 8, эмнэлгийн 11 барилга барьж, засварлана

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 50 секунд
UBN.MN

Засгийн газраас ирэх 2023 оны төсвийг дагалдах хуулиудын хамт өргөн барьсан. Тэр дундаа орон нутагт хуваарилсан төсвийг Хэнтий аймаг тэргүүлж буй бөгөөд ирэх онд 92 төсөлд 271 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан. Тэгвэл Ерөнхий сайдын тойрогт төсөвлөгдсөн хөрөнгө ямар бүтээн байгуулалтын төслүүдэд зарцуулагдах талаар мэдээллийг багцлан хүргэе.

-ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ 92 ТӨСЛҮҮДИЙН ЭХЛЭЛ ХЭЗЭЭ ТАВИГДСАН БЭ-

Хэнтий аймагт санхүүжих 92 төслүүд 2011-2022 оны хооронд эхэлсэн байна. Харин энэ дунд 2-3 жил дамнан үргэлжилж буй төслөөс гадна арван хоёр жил гацсан төсөл ч байгаа нь анхаарал татаж буй юм.

-12 ЖИЛ "ГАЦСАН" ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫГ 2023 ОНД САНХҮҮЖҮҮЛЖ ДУУСГАНА-

Хэнтий аймгийн Хэрлэн сумд байрлалтай Хан Хэнтий чуулгын барилга 2011 онд эхэлсэн ба нийт 12 жил "гацжээ". Ийнхүү ирэх оны төсөвт тус бүтээн байгуулалтын санхүүжилтэд 9 тэрбум төгрөгийг суулгахаар тусгажээ. Ийнхүү Хэнтийчүүдийн удаан хүлээсэн чуулгын барилга тун удахгүй ашиглалтад орох бололтой.

-АВТОЗАМ, ГҮҮР, ДАЛАН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛД 113.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛНА-

Хэнтий аймгийн нийт төсвийг бүтээн байгуулалтын чиглэлээр авч үзвэл, барилга байгууламжийн төсөл хамгийн их буюу 64 байна. Харин санхүүжих дүнгээр хамгийн өндөр буюу 113,3 тэрбум төгрөг нь автозам, гүүр, далан зэрэг бүтээн байгуулалтад зарцуулагдахаар байна. Тухайлбал, Улаанбаатар Чингис хот чиглэлийн автозамаас Өмнөдэлгэр сум хүртэлх хатуу хучилттай автозам, 52.5 км, Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай автозам 68.3 км-д 40 гаруй тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа юм.

Харин эрчим хүчний бүтээн байгуулалтад дулаан хангамжийн систем, цахилгаан дамжуулах агаарын шугам, байгууллагыг эрчим хүчтэй холбох зэрэг ажлууд багтсан байна.

-ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН 24, СОЁЛЫН ТӨВИЙН 8, ЭМНЭЛГИЙН 11 БАРИЛГА БАРИГДАНА-

92 төслийн нийт 64 нь барилга байгууламжийн төслүүд юм. Дээрх графикаас ямар барилга байгууламжууд багтсаныг харж болно. Тэгвэл дээрх төслүүдэд тус бүр хэр хэмжээний хөрөнгийг төсөвлөсөн талаарх дэлгэрэнгүйг хүргэе. Үүнд:

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга, завсар, өргөтгөл : 33,982,500,000

-Соёлын төв : 11,280,500,000

-Спорт заал, цогцолбор : 1,634,500,000

-Эмнэлгийн барилга, засвар, өргөтгөл : 14,798,100,000

-Нисэх буудал : 620,000,000

-Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга: 2,009,240,000

-Цагдаагийн байр: 608,000,000

-Аялал жуулчлалын цогцолборын барилга, завсар, тохижилт: 12,089,200,000

-Музейн барилга, тоног төхөөрөмж: 2,944,600,000

-Улсын бүртгэл, БОАЖГ, ШШГГ, Ахмадын сувилал- 2,960,600,000

-ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨСӨВ 9 АЙМГИЙН ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА-

Төсвийн төсөл өргөн барьсан үеэс эхлэн Хэнтий аймгийн төсөв хамгийн өндөр байгаад олон нийт шүүмжлэлтэй хандсан. Тэр дундаа, тус аймгийн төсөв зарим аймагт хуваарилсан төсвүүдийг хэд дахин нугалах хэмжээний үзүүлэлтийг харуулж буй юм. Бидний тооцооллооор, Хэнтий аймгийн хөрөнгө оруулалтын төсөв 9 аймгийн төсөвтэй тэнцэж байна.

-ДЭЛГЭРЭНГҮЙ: ХЭНТИЙН 92 ТӨСӨЛ-

Хэнтий аймгийн 92 төсөлд зарцуулагдахаар туссан 271 тэрбум төгрөгийн төсвийн задаргааг дараах хүснэгтээс дэлгэрүүлэн харах боломжтой.

Аймаг, сум

Бүтээн байгуулалтын нэр

Эхэлсэн

Дуусах

Санхүүжих дүн /сая төгрөгөөр/

1

Хэнтий, Баян-Адарга сум

Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга

2021

2023

1.162.8

2

Батноров, Бэрх тосгон

Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга

2021

2023

838.4

3

Баян-Овоо сум

Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга

2021

2023

762.6

4

Норовлин сум

Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга

2019

2023

312.2

5

Дэлгэрхаан

Монголын нууц товчоо цогцолборын барилга

2020

2023

837.8

6

Хэрлэн

БОАЖЯ-ны харьяа байгууллагуудын нэгдсэн конторын барилга

2020

2023

363.4

7

Биндэр

Их хуралдай цогцолборын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадаад завсар

2020

2023

467.8

8

Дэлгэрхаан

Аварга тосон, Бүрд нууруудыг сэргээх

2022

2023

966.2

9

Дэлгэрхаан

Монголын нууц товчоо цогцолборын барилгын интерьер, гадна тохижилт, шугам сүлжээ

2022

2023

5,119.6

89

Биндэр

Их хуралдай цогцолборын барилгын зоорины ажил, гадна тохижилт, шугам сүлжээ

2022

2023

2,473.3

10

Норовлин

Шихихутаг нууц товчоо цогцолборын тохижилт

2021

2023

2,515.3

11

Дадал

Гурван нуурын усны нөөцийг нэмэгдүүлэх зураг төсөв

2022

2023

240.0

12

Хэрлэн сум

Улсын бүртгэлийн хэлтсийн барилга

2021

2023

1,249.9

13

Баяновоо

Цагдаагийн тасгийн байр

2022

2023

304.0

14

Батноров, Бэрх тосгон

Цагдаагийн тасгийн байр

2022

2023

304.0

15

Хэрлэн сум

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрын барилга

2022

2023

1,250.7

90

Дэлгэрхаан

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ахмадын сувиллын өргөтгөл

2021

2023

96.6

16

Цэнхэрмандал сум

Үерийн далан

2020

2023

179.9

17

Хэрлэн сум

Үерийн хамгаалалтын байгууламж

2020

2023

9,121.3

18

Жаргалтхаан

Сумын төвийн гадна цэвэр усны шугам сүлжээ

2020

2023

470.9

91

Галшар сум

“Шинэ сум” төсөл

2021

2023

1,947.1

19

Өмнөдэлгэр

Цэвэр усны гадна шугам сүлжээ

2021

2023

727.1

92

Хэрлэн сум

Чингис хотын бохир усны төв коллекторын шугамын шинэчлэл, өргөх станц

2021

2024

5,589.2

20

Хэрлэн сум

Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ

2021

2024

18,316.4

21

Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Дадал, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Цэнхэрмандал, Батноров, Бэрх тосгон

Сумдын усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ

2022

2023

14,424.3

22

Бор-Өндөр

Сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их завсар

2022

2023

7,558.6

23

Батноров, Бэрх тосгон

Олон улсын стандартын сургуулийн барилга 640 хүүхдийн суудалтай

2019

2023

2,895.6

24

Дэлгэрхаан

Сургуулийн спорт заалны өргөтгөл

2019

2023

3.2

25

Мөрөн

Сургуулийн барилга, спорт заал, 320 суудал

2019

2023

123.6

26

Батноров

Сургуулийн барилга, урлаг заал, 320 суудал

2020

2023

1,797.8

27

Жаргалтхаан

Сургуулийн барилга, 320 суудал

2020

2023

3,884.8

28

Өмнөдэлгэр

Сургуулийн барилга, 640 суудал

2020

2023

1,120.2

29

Биндэр

Сургуулийн спорт заалны барилга

2020

2023

358.9

30

Хэрлэн

Сургуулийн барилга, 1500 суудал

2020

2023

8,062.6

31

Хэрлэн

Цэцэрлэгийн барилгын өргөтгөл

2020

2023

510.2

32

Хэрлэн

Сургуулийн спорт заалны барилга

2020

2023

390.2

33

Баян-Адарга

Сургуулийн өргөтгөлийн барилга

2020

2023

381.8

34

Дархан

Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор

2021

2023

88.3

35

Дэлгэрхаан

Дотуур байрны барилга

2021

2023

2,988.9

36

Мөрөн

Сургуулийн барилга, урлаг заал, 200 суудал

2021

2023

699.5

37

Баянмөнх

Цэцэрлэгийн барилгын өргөтгөл

2021

2023

126.9

38

Баянхутаг

Дотуур байрны барилга, 40 ор, гал тогооны хамт

2021

2023

301.0

39

Бор-Өндөр

Цэцэрлэгийн барилга, 200 ор

2021

2023

1,131.5

40

Хэрлэн сум

Дотуур байрны барилга, 100 ор

2022

2023

2,160.1

41

Биндэр сум

Цэцэрлэгийн барилга, 200 ор

2022

2023

2,932.1

42

Хэрлэн сум

Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 200 ор

2022

2023

2,976.5

43

Жаргалтхаан

Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор

2022

2023

909.5

44

Хэрлэн сум

Сургуулийн гадна болон дээврийн засвар

2021

2023

55.6

45

Өмнөдэлгэр сум

Сургуулийн барилгын их засвар

2021

2023

38.5

46

Баян-Адарга сум

Цэцэрлэгийн барилгын их завсар

2021

2023

46.1

47

Хэрлэн сум

Хан-Хэнтий чуулгын барилга

2011

2023

9,500.0

48

Хэрлэн сум

Орон нутаг судлах музейн барилга

2020

2023

605.4

49

Мөрөн сум

Соёлын төвийн барилга, 240 суудал

2020

2023

1,309.8

50

Норовлин

Соёлын төвийн барилга, 400 суудал

2020

2023

1,137.2

51

Галшар

Соёлын төвийн барилга, 300 суудал

2021

2023

559.1

52

Цэнхэрмандал

Соёлын төвийн барилга 300 суудал

2021

2023

509.2

53

Батширээт

Соёлын төвийн барилга, 300 суудал

2021

2023

519.6

54

Батноров сум, Бэрх тосгон

Соёлын ордны их засвар

2020

2023

16.7

55

Батноров сум

Соёлын төвийн барилгын дотор засвар

2021

2023

98.1

56

Хэрлэн сум

Орон нутаг судлах музейн тоног төхөөрөмж

2022

2023

2,339.2

57

Бор-Өндөр

Даланжаргалан Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто зам, 50 км

2019

2023

2,554.9

58

Мөрөн сум

Сумын төвийн хатуу хучилттай автозам, 2 км

2020

2023

247.6

59

Жаргалтхаан, Өмнөдэлгэр

Улаанбаатар Чингис хот чиглэлийн автозамаас Өмнөдэлгэр сум хүртэлх хатуу хучилттай автозам, 52.5 км

2022

2024

21,079.2

60

Норовлин сум

Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай автозам 68.3 км

2022

2024

21,856.7

61

Дадал сум

Сумын төвийн хатуу хучилттай автозам, 3.5 км

2022

2023

3,807.0

62

Батноров, Норовлин сум

Өндөрхаан, Норовлин чиглэлийн хатуу хучилттай автозамын үргэлжлэл, 130 км

2022

2025

47,335.2

63

Биндэр

Онон голын төмөр бетон гүүр, 209.0

2020

2023

641.1

64

Батширээт сум

Онон голын төмөр бетон гүүр 209.0

2021

2023

1,425.6

65

Батширээт сум

Бархын голын төмөр бетон гүүр 121.3

2022

2023

2,729.7

66

Дадал сум

Дэлүүн болдог нисэх буудлын барилга

2020

2023

620.0

67

Батноров Бэрхтосгон

Дулааны станц

2020

2023

6,911.0

68

Хэрлэн сум

Дулааны станцын 2 дугаар хэлхээний шугам засвар, шинэчлэл 3 дугаар ээлж

2021

2023

3,435.8

69

Батноров сум

Дулаан хангамжийн шугам сүлжээ, дулаан дамжуулах төв

2021

2023

1,502.0

70

Баян-Овоо сум

Сумын төвийн цахилгаан дамжуулах агаарын суваг, дэд станцын өргөтгөл

2022

2023

181.9

71

Дэлгэрхаан

“Монголын нууц товчоо” цогцолборын барилгын гадна цахилгаан хангамжинд 10 квтын цахилгаан дамжуулах агаарын шугам

2022

2023

345.1

72

Баян-Овоо сум

Сумын төвийн байгууллагуудын дулаан хангамжийн систем

2022

2023

877.0

73

Батноров, Баян-Адарга, Дадал сум

Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамж

2022

2024

5,760.4

74

Баянхутаг, Бат-ширээт, Дадал, Норовлин, Өмнөдэлгэр, Хэрлэн

Шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчинд холбох

2022

2023

509.5

75

Хэрлэн сум, Өлзийт тосгон

Эрүүл мэндийн төвийн барилга

2020

2023

324.5

76

Дархан сум

Эрүүл мэндийн төвийн өргөтгөл

2020

2023

498.3

77

Дэлгэрхаан сум, Хэрлэнбаянулаан тосгон

Эрүүл мэндийн төвийн барилга

2021

2023

113.8

78

Батширээт сум

Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл

2020

2023

1,082.8

79

Биндэр

Сум дундын эмнэлгийн барилга, 20 ор

2021

2023

1,725.0

80

Өмнөдэлгэр

Эрүүл мэндийн төвийн барилга, 20 ор

2021

2023

346.2

81

Бор-Өндөр сум

Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга

2022

2023

5,520.3

82

Батноров сум

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга

2022

2023

1,324.8

83

Галшар

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга

2022

2023

1,441.2

84

Дадал

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга

2022

2023

2,261.5

85

Хэрлэн

Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн барилгын их завсар

2021

2023

159.7

86

Дадал

Спорт цогцолборын барилга

2020

2023

279.1

87

Хэрлэн сум Өлзийт тосгон

Спорт заалны барилга

2021

2023

235.5

88

Баянмөнх сум

Спорт цогцолборын барилга

2022

2023

850.0

“Дөл-2022” тэмцээнд нийслэлийнхэн амжилттай оролцлоо
“Дөл-2022” тэмцээнд нийслэлийнхэн амжилттай оролцлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.