Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнөөдөр буюу аравдугаар сарын 03-ны өдөр болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

-8.30 цагт: Увс болон Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулах ёслол Кемпински Хаан палас зочид буудалд болно. Мөн Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал болох бөгөөд 4 улсын 17 өндөр дээд хэмжээний зочид оролцоно. Утас: 85100098

-9.00 цагт: БШУЯ-нд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзана.

-10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлт болно.

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

-9.00-12.00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд МСНЭ-ээс зохион байгуулах Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

-11.00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно.

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 7 хүүхэд гэмтжээ
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 7 хүүхэд гэмтжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.