Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Өнөөдөр буюу есдүгээр сарын 11-нд болох үйл явдлуудын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг Цэцээ гүний тахилгат овоонд эхлүүлнэ.

09:00 цагт: “Ази, Номхон далайн худалдааны интеграцийг бэхжүүлэх нь” бүс нутгийн сургалт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно.

09:00 цагт: Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган “Туушин” зочид буудалд эхэлнэ. Утас: 88044293, 99196170

10:00 цагт: “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, зөвлөгөөн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болно.

11:00 цагт: Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход “Чингэлтэйчүүд чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулж буй талаар “Монгол ньюс”-т мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнөөс “Хүүхдийн байгууллага-100 жил 100 км” алхалтыг эхлүүлнэ. Алхалтад хүүхдийн зохиолч, хүүхдийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:88119709, 88088818

12:30 цагт: Өнөөдөр нэгдүгээр тойрог замын тендерийг зарлана. Энэ талаар албаныхан СТӨ-ний 13 давхарт мэдээлэл өгнө. Утас: 95591428

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд:

-11:30 цагаас: “Зөвийг үлээгчид” ТББ, “Иргэн та залуусын хүч” залуусын нэгдэл ТББ болон Иргэний нийгмийн байгууллагуудаас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлахыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ.

-12:00 цагаас: Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ.

МАН: “Team HUUK” VS “Team OYUK”
МАН: “Team HUUK” VS “Team OYUK”
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.