Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХНӨ-ийг энэ намар ДУУСГАХ УУ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Намрын улс төр өнөөдөр бүрэн утгаараа “сэрж”, монголчууд хэсэгтээ л улстөржих нь ойлгомжтой. Сайдуудын томилгоо, улсын төсвөөс эхлээд олон чухал асуудлууд, хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна.

Тэгвэл эдгээрээс хамгийн сонирхол татсан сэдэв бол ҮХНӨ-ийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийг хийж, тогтолцооны өөрчлөлтийг ярихгүйгээр орхих нь МАН-д хасах оноо болох учиртай. Хэрэв ҮХНӨ-ийг энэ чигтээ бүүвэйлээд үлдээвэл дараагийн сонгуулиар МАН-ынхан “нүд рүүгээ хуруугаа хийх” эхлэл нь болох ойлгомжтой.

Тиймээс эрх баригчид ҮХНӨ-ийг төсвийн хэлэлцүүлэг дуусахтай зэрэгцүүлж эхлүүлэхээр ярилцаж буй талаар эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ зарим гишүүд нь намар, өвлийн хахир хэцүү цагт ҮХНӨ-ийг ярьж амжихгүй. Өвлийн бэлтгэл, өвөлжилтийн хүндрэлээс эхлээд олон асуудал байгаа тул ҮХНӨ-ийг ирэх хавар руу “шидье” гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа аж.

Харин эрх баригчид явж өгдөггүй улс төрийн намын хуулийг ҮХНӨ-тэй хамт уяж байж батлуулахыг зорьж буй гэх мэдээлэл ч байна.

Ямартаа ч энэ намрын хувьд ҮХНӨ-ийг МАН-ынхан хийх үү гэдэг чухал асуултад хариулт өгнө.

Мөн дөрвөн сайдыг томилох асуудал, АН-ыг засагтаа оруулах эсэх болон Д.Амарбаясгаланг генсекээр давхар ажиллахыг шийдэх намын хурлын тов ч гэсэн ҮХНӨ-өөс шалтгаална. Товчоор хэлбэл, ҮХНӨ энэ намрын хамгийн топ сэдэв байх болно.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бэлэглэх, циркийн гайхамшгийг мэдрүүлэх “БРАВО ЦИРК“
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бэлэглэх, циркийн гайхамшгийг мэдрүүлэх “БРАВО ЦИРК“
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.