Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бэлэглэх, циркийн гайхамшгийг мэдрүүлэх “БРАВО ЦИРК“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцоно. Тодруулбал, ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол сургуультай баавгай, аварга могой, нохой муур зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Цирк гэдэг бол гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг. Учир нь хүн бүр хүүхэд багачуудаа баярлуулахаар гэр бүлээрээ тоглолтыг зорьж, баярлах гайхах зэрэгцэх хүүхдүүдийнхээ баяр хөөрийг хараад дагаад баясчихдаг тийм л гайхалтай урлаг.

Тиймээс тоглолтыг зохион байгуулагч багийнхан Монголын гэр бүл үзэгчид, хүүхдүүддээ циркийн урлагаас авдаг гайхамшигт мэдрэмжийг тасалдуулахгүй үүднээс олон улсын циркийн тоглолт зохион байгуулах бэлтгэл ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн байдаг.

Одоогоор 11-н улсын 86-н циркчид, сургуультай амьтад Монголыг хэдийнээ зорьжээ. Мөн Монгол бөхийн өргөө одоогоор Монголд циркийн барилгад хамгийн ойрхон очиж байгаа байгууламж юм. Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн Дэлхийн маш том том номерууд оролцож байгаа учир Дэлхийн циркийн стандартад нийцсэн өмнө нь Монголд засагдаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол Бөхийн Өргөөнд иж бүрнээр нь жүжигчид болон, үзэгчидийн аюулгүй ажиллагааг 100 хувь хангаж засаж тохижуулаад байгаа аж.

Гэрлийн гайхамшиг, амьд хөгжмийн оркестр хамтлаг зэрэг циркт байх ёстой тэнд байх болно. Циркээс авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд, аз жаргал зэрэг бүгдийг таны гэр бүл хүүхдүүдэд мэдрүүлэх гэж Монголын Циркийн урлагийн жүжигчид зохион байгуулагчид маш их хичээж ажиллаж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

Оны эхний 8 сард 168,890 жуулчин ирж, хагас их наяд төгрөгийн орлого оруулжээ
Оны эхний 8 сард 168,890 жуулчин ирж, хагас их наяд төгрөгийн орлого оруулжээ
 
“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“
“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.