Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оны эхний 8 сард 168,890 жуулчин ирж, хагас их наяд төгрөгийн орлого оруулжээ

Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсад аяллаар ирэх жуулчдын тоо эхний 8 сарын байдлаар 168,890-д хүрчээ. Энэ нь эдийн засагт оруулах хувь нэмэр нь 172 сая ам.доллар буюу хагас их наяд төгрөгт хүрээд байна.

Жилийн бүр Монгол Улсад аялах жуулчдын 30-40 орчим хувийг ОХУ-ын жуулчид эзэлдэг бөгөөд энэ оны 8 сарын байдлаар 79 мянган жуулчин ирсэн нь нийт жуулчдын 46 хувийг эзэлж байна.

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсыг зорин ирэх Оросын жуулчдын тоо огцом нэмэгдэж буйтай холбогдуулан аялал жуулчлалын тур оператор компаниуд үйл ажиллагаагаа дахин төлөвлөх, зочид буудал, жуулчны баазууд тогтвортой ажиллах, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагууд жуулчдын зан төлөвт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, шат дараатай ажлуудыг салбарын байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэж байгаа талаар салбар яамнаас мэдээллээ.

Ам.долларын ханш 3344-3530 төгрөг байна
Ам.долларын ханш 3344-3530 төгрөг байна
 
Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.