Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхжаргал: Сонирхол, хобби гэдэг асар хүчтэй болохоор хүн дуртай зүйлээ л сонгодог юм байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 39 секунд


"One life auto moto" клубын үүсгэн байгуулагч, өөрийн сонирхол хоббидоо үнэнчээр амьдарч яваа нийт мото сонирхогч залуусын дуу хоолой болдог Б.Мөнхжаргалтай ярилцлаа. 

Хэзээнээс яагаад мото сонирхох болсон түүхээсээ хуваалцаач?

Багадаа формула машины уралдааны мэргэжлийн нисгэгч болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Ер нь бол машин тэргэнд хоббитой их сонирхдог байлаа.Гэвч гэр бүлийн шаардлагаар тэс хөндлөн маркетинг менежмент мэргэжилтэй болсон. Сургуулиа төгсөөд хоёр жил мэргэжлээрээ ажиллаж байгаад тэрнээс хойш авто мото спорт луу орсон.

Яалт ч үгүй сонирхол,хобби гэдэг зүйл асар хүчтэй болохоор хүн дуртай зүйлээ л сонгодог юм байна. 

2012 оноос хойш мото спортыг тууштай сонирхож хичээллээд 10 жил болж байна.  

Багадаа ахынхаа өвөр дээр суугаад л явдаг байсан. Тэгээд өсөж томрохын хэрээр дадлага сургуулилт хийсээр байгаад мото сайн унаж сурч, нэг мэдэхэд мото гэдэг зүйлтэй холбогдсон. 

Би ер нь бол эрх чөлөөлөг, өөрийнхөөрөө хүн. Суугаа байдалд дургүй. Багадаа хөдөө  эмээ өвөө дээрээ мал ахуйтай ойр өссөн болохоор ч тэр үү хөдөө их явдаг. Хөдөө явахаар хамаг стрессээ мартаад, тайвшраад гоё байдаг.

Одоо ар гэрээс нь ямар хандлагатай байдаг вэ?

Битгий мото уна  гэсэн зүйл байхгүй.

Анх эхнэртэйгээ танилцахдаа миний мотоциклыг хорих юм бол чамайг биш мотоциклоо сонгоно гэж хэлж байсан. /инээв/

"One life auto moto" клубыг хэзээ байгуулсан бэ? энэ клуб ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

2012 онд эко мото аялалын групп гэж байгуулагдсан. Тэр клубт менежер гэх статустайгаар орсон. Тэгээд үзэл бодол таараагүй болохоор 2013 оны хавар тэр клубээс гарсан. Тэр үед клуб татвартай байсан. 

Тэр клубээс гараад таньдаг найз нөхөддөө өөрийнхөө клубыг байгуулах гэж байгаагаа хэлсэн. Тэгээд тэр найзуудтайгаа ярьж байгаад анх 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр клубээ байгуулж байсан.  Байгуулагдаад 7 жил болж байна. одоо 40 гишүүнтэй. 

Манайх орьё гэсэн болгоныг авахгүй. Шалгуур гэдэг нь ярилцах, хувь хүн талаас нь сайн харж авна. Клубт ямар нэгэн татвар байхгүй. Чадвартай болох чин эрмэлзэлтэй, хүсэлтэй, чадварлаг  залуучууддаа  янз бүрийн шоу, тэмцээн , уралдаан, клип, кино, зэрэг ажлуудыг олж өгдөг. 

ONE LIFE AUTO MOTO -гэх нэртэйгээр нээсэн. Энэ нэг амьдрал гэх нэрийг өгөх гэж "сууж нэг бодно, хэвтэж нэг бодно" гэдэг шиг л сүр болж байлаа. Хүн нэг л амьдарна .Нэг амьдрахдаа гоё хийсэн бүтээсэн зүйлтэй, эргээд харахад гишгэсэн мөртэй байя гэсэн үүднээс энэ нэрийг өгсөн. Бусад зарим нэг клубууд зөвхөн мото клуб гэж байгаа. 

Манайх авто мото гэж байгаагийн онцлог нь ирээдүйгээ харж ингэж нэрлэсэн. Ямарваа нэгэн байдлаар экстрэм спортод алдаа, эрсдэл гардаг. Тэр клубт байгаа хүмүүс эрүүл мэндийн шалтгаанаар хөгшрөх ч юм уу асуудал гарч хэзээ нэгэн цагт мото унах чадваргүй болох үед машин унах, дөрвөн дугуйтай мото унах, машины спорт руу орно гэх үүднээс ингэж нэрлэсэн.

Хуурайшилтын үед Ууланд гал гарах болгонд очиж унтраалцдаг юм уу? хэзээнээс ингэх болов?

Анх 2015 онд Богд ууланд гал гарахад бид тийшээ очиж унтраалцаж байсан. Тэрнээс хойш жил болгон энд тэнд гал гарахаар боломжоороо очиж унтраалцдаг болсон.

Гэхдээ галын нөхцөл байдал, хаана гарч байгаа зэргээс шалтгаалан хэдэн мотоциклтой хүн очих зэрэг нь  өөр өөр байдаг. 

Сая Туул гол тасарчихсан хэдэн цөөрөм дээр загас усгүй болчихсон байсан. Үүнд хүмүүсийг уриалж дуудаад лайв хийгээд үзэхэд тэр үйл ажиллагаан дээр ойролцоогоор 2000 гаруй хүн цугласан. Мөн саяхан Богд ууланд гарсан түймэр дээр 100-200 гаруй хүмүүс (мотоциклтой) очиж унтраалцсан. 

Очиж гал унтраалцъя гэхэд мотоциклтой залуучууд хэрхэн хүлээж авдаг вэ? 

Аягүй их дэмжинэ. Гэхдээ сайны хажуугаар саар гэж худлаа попроод л гээд шүүмжилдэг хүмүүс ч байна. 

Сүүлд бухимдаад гал түймэр унтраалцахад улс төр ярьлаа гээд пост бичсэн байсан. Богд ууланд гал гарахад очиж унтраалцсантай холбоотой асуудал гарсан юм уу?

4, 5  жилийн өмнө түймэр гараад бид очиж унтраалцчихаад уулнаас бууж ирэхэд доор хэвлэлүүд ирчихсэн Д.Батбаяр гэдэг хүнээс яриа авч байсан. Тэгээд маргааш нь хэвлэлээр “Батбаяр ба түүний залуус” гэчихсэн байсан. Тэр үед нээх юм бодоогүй. Гэтэл энэ үйл явдал байн байн  давтагдаад яваад байхаар би тэрэнд жаахан бухимдсан. Батбаяр гэдэг хүнийг бага байхын Сумод барилддаг бөх, цаашлаад Монголд ирээд Мотоцикль унадаг болж хэд хэдэн тэмцээнд оролцож байсан гэдгийг нь л мэднэ. 

Гэтэл гал түймэр гарахад очиж унтраалцахаар "Батбаярын хэдэн залуучууд" гээд цоллуулаад яваад байхаар бид нарт онцгүй санагдсан.

Сая сүүлд гал гарахад хүртэл тийм юм болсон. Түүн дээр нь залруулга болгож юм бичсэн. 

Мотоцикл сонирхох, унаад явж байх үеийн юу нь хамгийн гоё байдаг вэ?

Ерөөсөө л эрх чөлөө. Цаашлаад цаг хугацаа хэмнэх, стресс байхгүй, түгжрэл байхгүй. Унаад явж байх үед үгээр илэрхийлэхийн аргагүй кайфыг мэдэрдэг.

Бэртэж гэмтэх асуудал хэр гарах уу? Та хүнд бэртэл авч байв уу?

Миний хувьд хамгийн хүнд бэртэл гэвэл шөрмөс тасарч байсан. Хөл гар хугарах асуудал гарна. Гэхдээ тэдэн удаа хугарлаа гэж тоолж байгаагүй юм байна. 

Мото сонирхогчдын дундаж нас хэд байдаг вэ? жаахан өртөг өндөртэй хобби биш үү 

Хамгийн идэвхтэй нас 20-30 . Спорт тал дээрээ өртөг өндөр. 

2014 онд 17 сая төгрөгөөр цоо шинэ мото авдаг байсан бол одоо 2020 онд 27 сая төгрөгөөр  авдаг болсон. Нэг мотоциклоосоо гадна хувцас хамгаалалт хэрэгсэл гээд бүх хэрэгтэй зүйлийг авлаа гэхэд 10 -аад сая төгрөг болно. Тэгээд  ийш тийшээ уралдаан тэмцээнд оролцох болоод  тос, гинж,араа,  дугуй гээд нийтдээ  нэг зундаа 50 сая гаруй төгрөг зарцуулагдана.

Таньд хэдэн мото байдаг вэ?

Анх 1 мотоциклтой болно гээд мөрөөддөг байсан. Сүүлдээ төрөл төрлөөс нь нэгийг авчих юмсан гэж боддог болсон. Тэгээд сүүлдээ шинэ мото той больё гэж мөрөөддөг болов. 

Хобби их хүчтэй болохоор жил ирэх тусам мотоциклтой холбоотой зүйлүүдэд ач холбогдол өгч байна.

Миний гэж ярих дургүй. Манай гэж ярих дуртай. Манай клубын нийт залуучуудаар аваад үзэхээр 60 гаруй мото байгаа.  Үйл ажиллагаа явуулдаг түрээсийн мото гэвэл 24 байна. Үүнээс яг миний хувийн гэвэл ганц мотоцикл байгаа. 

Манай клуб хэрэгцээндээ гадны орноос сэлбэг хэрэгслээ захиж авдаг байсан бол одоо бусад залуучууддаа нээлттэй байдлаар захиалгыг нь аваад дэлгүүр нээсэн. Энэ дэлгүүрийг 2020 оны нэг сард нээсэн. Түүнчлэн мото түрээсийн үйлчилгээг 2019 оноос хойш явуулсан. Одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бас сургалт явуулаад 4 жил болж байна. Сургалтын эрхтэй. 

Хөл хорио тогтоох үед нээсэн юм байна. Хэр нөлөөлсөн бэ?

Хөл хорио манайд нөлөөлөөгүй. Гудамжинд явж байгаа хүн манайх руу орж ирэхгүй. Яг зорилтот бүлэг, мэддэг хүмүүс нь л ирнэ. Дэмжигчдэдээ зориулан малгай хувцсан дээр өөрсдийнхөө клубын нэрийг бичиж борлуулсан. Гэтэл  дэлхийн том брэндүүдийн хувцсыг авахаас илүү манай клубын логотой малгай зэргийг арай их авч байна. Энэ нь маш гоё мэдрэмжийг төрүүлж байна.

Монголд идэвхтэй мото сонирхдог хэдий хэмжээний залуус байна вэ?

Жилдээ 35 мянга гаруй мотоцикл орж ирлээ гэхэд тэрний 98 хувь нь хятад мото байдаг. Тэд ахуйн хэрэгцээндээ хөдөө мал аж ахуйдаа ашиглана. Сая бид каскны талаар видео контент бэлдэж оруулсан.

Одоо бид Хятад мотоциклын яг юунаас болоод амь нас эрсдээд, тахир дутуу болоод байгаа талаар яг тэх мотоцикл дээр нь туршилт хийж үзүүлэх гэж байгаа.

Харин яг спорт чиглэлээр сонирхлоороо унаж байгаа мотоциклнуудыг манай залуучууд ихэвчлэн Япон, АНУ, Австри, Итали, Испани гэсэн орнуудаас авчирч унаж байна. Энэ төрлийн мото унаж байгаа залуучуудын тоо Улаанбаатар хотод ойролцоогоор 5000 орчим байгаа. 

Сүүлийн жилүүдэд эмэгтэй хүмүүс нилээн их сонирхож байна. Өнгөрсөн жил 110 эмэгтэй манай сургалтын төвийг төгссөн. Он гарснаас хойш 40 эмэгтэй хүн сургалтанд явсан байгаа юм байна.

Танай клубд эмэгтэй хүн байдаг уу?

байхгүй. Авах ч үгүй гэж боддог. 

Яагаад? 

Зүгээр л . 

Та өөрөө дэмждэг юм биш үү?

Дэмжинэ, эмэгтэй найзууд, сурагч, дүү нартаа зөвлөнө, дэмждэг. Гэхдээ эмэгтэй гишүүн авахгүй манай клубын бодлого тийм. 

Мото тэмцээн хэр их болдог вэ?

Монголын авто машин мотоциклын холбоо гэж байгаа. Холбооны гишүүн байгууллагууд гэхээр клубууд ороод явна. Спорт клубуудээс яг манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 5 клуб байгаа. Эдгээр клубууд нэг нэгээрээ өөрсдийнхөө нэрэмжит тэмцээнээ зохиох саналаа холбоонд өгдөг. Тус тэмцээнүүд нь улсын аваргын цуврал тэмцээн болж явдаг. 

Манайх жил болгон хамгийн анхны тэмцээнийг хийдэг. 2018 онд манай клубын зохион байгуулсан тэмцээнд энэ чиглэлийн болдог тэмцээнүүдээсээ хамаагүй олон оролцогчидтой байсан. Тухайн үед  101 тамирчин бүртгүүлээд яг гараанаас 83 тамирчин гарч  байсан. Энэ утгаараа хамгийн их тамирчин оролцсон тэмцээн гэсэн рекорд эзэмшиж явдаг. 

Мотоциклчдын эрх ашиг юунд зөрчигдөж байна вэ?

Улирлын чанартай унаж байгаа учраас зориулалтын зам талбай гэж байхгүй болж байна. Мотоциклын зогсоол ч гэж байхгүй. За яахав зам больё. Хамгийн их зөрчигддөг зүйл гэвэл манай соёлгүй жолоочид мотоциклтой хүмүүсийг ихээр дээрэлхэдэг.  Замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа жолоочдоос болж мотоциклтой хүмүүс хамгийн их бэртэж гэмтдэг. 

Тухайлбал тэд дагаж уралдана, идэж байгаа зүйлээ шиднэ, хогоо шиднэ, шахна, зарим нь албаар ирж мөргөнө гэх мэт.

Хөл хориотой холбоотой хөгжилтэй явдал тохиолдов уу? 

3 сард манай залуучууд гармаар санагдаад байж ядаад, 4 дугуйтай мотоциклтойгоо гарч Тэрэлжийн тийшээ явсан.  Тэр өдөр аягүй цастай байсан. Уул руу өгсөж явж байгаад арагшаа эргээд хартал ард цагдаа бид нарыг хөөж байгаад цасанд суучихсан байсан.  Цагдаа биднийг хөөж байгааг мэдээгүй л дээ. Тэгээд буцаж цагдаа дээрээ очиж цаснаас нь гаргаж өгчихөөд цагдаагийнхаа шаардлагыг биелүүлээд тэрэлж биш арай өөр гачуурт тал руугаа явсан.

УБДС: Энэ зун халуун ус хязгаарлах ХУВААРЬ
УБДС: Энэ зун халуун ус хязгаарлах ХУВААРЬ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.