Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Даац хэтрүүлсэн ачааны автомашин замын хажуу руу унажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Даац хэтрүүлж, ачаа ачсан машин зогсож чадалгүй замын хажуу руу унасан осол гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сум, Хайрхан 2-р баг, А0201 авто замын 74 дэх км-ийн шонгийн орчим 36-79 УЕУ улсын дугаартай "Shaanxi Shacman" маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасан зам тээврийн осол гарсан аж.

Хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар тухайн тээврийн хэрэгсэлд даац хэтрүүлж, төмөр ачсан бөгөөд Дундговь аймгийг шороон замаар тойрч гарч ирсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Хэрхэн ямар маршрутаар тойрч гарсан талаар жолооч мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 44 тонныг ачих даацтай, 44 тонн жинтэй машиныг зогсоох хүчин чадалтай тормоз, накладтай машинаар 100 тонн ачаа тээвэрлэхээр осол аваар гарч, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах аюултай юм" гэв.

Э.Оргил-Эрдэнэ: Засгийн газар  Монголбанкаар дамжуулж манифуляц  хийж байна
Э.Оргил-Эрдэнэ: Засгийн газар Монголбанкаар дамжуулж манифуляц хийж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.