Б.Энхбаяр: Ноорог.мн бол тролл биш л дээ. Тролл гэдэг чинь нүүрээ нуусан этгээд байдаг юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа хийж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10:00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн билээ. Түүнчлэн ЦЕГ-гаас "Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан. Шөнийн цагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Хойшлуулашгүй тохиолдолд өдөр, шөнө харгалзахгүй явуулж болно" гэх тайлбарыг өгсөн юм.

Тэднийг "Эрүүгийн хуулийн 19.9.1 "Улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой" заалтын дагуу шалгаж, мэдүүлэг авсан талаар мэдэгдсэн. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дараах хуулийн заалтаар хариуцлага тооцохоор байгаа аж.

Үүссэн асуудалтай хобогдуулан УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа "Ноорог.мн бол тролл биш л дээ. Тролл гэдэг чинь нүүрээ нуусан этгээд байдаг юм" гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дунд хугацааны бодлоготой болно
Хууль зүй, дотоод хэргийн салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дунд хугацааны бодлоготой болно
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!