Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хүн бүрт биш ялгаатай хүүтэй олгох санал гаргав

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 50 секунд

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх судалгааг хийж байна. Энэ хүрээнд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар зээлийн хүүг шатлалтай бууруулах, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг хурдасгах, чөлөөлөгдсөн газар дээр хөгжүүлэх орон сууцжуулалтын төлөвлөгөө, хувилбарууд, дэд бүтцийн хөрөнгө оруулалт дутуу хийгдсэний улмаас гарж буй сөрөг үр дагаврыг судалж эхэлжээ.

Энэ талаар Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Нийслэл Улаанбаатарт тулгамдаж буй асуудал утаа. Үүнийг шийдэхийн тулд дэд бүтэцтэй газар байшин бариад 10 гаруй жил боллоо. Гэтэл түгжрэлийн асуудал нь хүндэрлээ. Эргээд үүнийг гэр хорооллын хэсэгт хашаандаа сайхан амьдрах боломжоор нь, их хэмжээний төсөвт дарамт үзүүлэхгүй шийдэх санхүүгийн салбар бий болгох ёстой” гэсэн юм.

Түүний хэлснээр Германы хөгжлийн агентлагтай хамтран амины орон сууцны төслийг туршилаар хэрэгжүүлжээ. Ингэхэд тухайн айл өвлийн улиралд өдөрт 1-2 цаг халаалт хэрэглэжээ. Цахилгааны мөнгө нь ипотекийн зээлтэй хамт сар 700 гаруй мянган төгрөг төлөхөд өвөлдөө сард түлдэг нүүрсний хэмжээнээс илүү бага, хэмнэлт гарчээ.

Энэ мэтчилэн хашаандаа сайхан амьдрах боломжийг төр бодлогоор дэмжиж болохыг тэрбээр санал болгов. Энэ талаар хэлсэн үгэндээ “Бидний сайн туршлагыг төр засгийн түвшинд бодлогоор нэвтрүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ 2013 оны үе шиг гэнэт эрэлт талд нь ипотекийн зээлийг хэтэрхий өндөр болгож, нөгөөталд барилга барих чадавхыг нь нэмэгдүүлэхгүй бол байрных нь үнэ өсөөд л зээл авсан хүмүүс нь 8 хувийн зээлтэй ч байрны үнийн өсөлтөд идэгдээд дууссан. Цаашид энэ бодлогыг өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн хөтөлбөрт 130 мянга гаруй иргэн хамрагдаад байна. Арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн хүү 14-18 хувь байгаа юм. Тэгвэл бүх айлд 6 хувийн хүүтэй зээл өгөлгүй, ялгаатай хүүтэй зээл олгох нь зөв болохыг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар яриандаа дурдсан. Тэрбээр “Хашаандаа байшин барих хүсэлтэй айл олон тул эрчим хүчний хэмнэлтэй, амины орон сууцыг олноор нь барих хэрэгтэй.

Мөн бүх айлд 6 хувийн зээл өгөлгүй, ялгаатай хүүтэй зээл өгөх нь зөв. Жишээ нь олон хүүхэдтэй айл, залуу гэр бүл, газраа чөлөөлсөн айл, хотын А бүсэд байр авах айлуудад өөр өөр хүүтэй зээл өгөх нь зөв.

Урт хугацаанд хадгаламж цуглуулсан айлд өөр зохицуулалт үйлчилж болно. Мөн Өмнөговь аймаг гэх мэт төсвийн орлого өндөртэй аймгуудад тусдаа журам үйлчилж болно. Хашааны газраа чөлөөлсөн айлыг зээлийн урьдчилгаа болох 30 хувиас чөлөөлөх эсвэл урт хугацаанд хадгаламж цуглуулсан айлд өөр зохицуулалт үйлчилж болно. Мөн Өмнөговь аймаг гэх мэт төсвийн орлого өндөртэй аймгуудад тусдаа журам үйлчилж болно” гэсэн юм.

“Д.Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах эсэхийг хэлэлцэх эрх УИХ-д байхгүй“
“Д.Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах эсэхийг хэлэлцэх эрх УИХ-д байхгүй“
 
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!