Хүний гавьяат эмч П.Батчулуун эмчийн асуудалтай холбоотойгоор УНТЭ-ийн Элэгний мэс заслын багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
Ингэхэд тэрбээр, "П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал шүүх дээр очход уг нь мэргэжлийн эксперт томилж тухайн гарсан асуудалтай холбоотойгоор шалгалт, дүгнэлтийн ажиллагааг явуулах ёстой байсан. Гэтэл шүүхээс эксперт томилуулах хүсэлт ч аваагүй шүүсэн нь нэг талдаа маш том алдаа болсон гэж эмч бидний зүгээс харамсадаг. Одоо эмчийн маань биеийн байдал маш хүнд. Зүрхэндээ давтан стент тавиулсан бөгөөд гуравдугаар эмнэлгээс зүрхний талын өвчлөлд нь хяналт тавьж ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!