Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд төрөөс татаас хэлбэрээр санхүүжилт авч, санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг жишигтэй. Өөрөөр хэлбэл, автобусаар үнэгүй зорчдог буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор, цагдаагийн алба хаагч, ТҮК-ийн ажилтан зэрэг хүмүүсийн нийтийн тээврээр зорчсон төлбөрийг төрөөс дааж, автобус компаниудад олгодог гэсэн үг. Жишээлбэл, 2017 онд автобус компаниудад 53.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 гаруй тэрбум төгрөгийн татаас олгосон аж.
Гэвч татаас нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврийн орлого буурч, үйлчилгээ муудсан талаар нийслэлийн удирдлагууд ярьж байв. Тодруулбал, 2015 оноос хойш дор хаяж 50 гаруй хувиар орлого нь буурсан гэх. Улмаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар автобуснуудад ТОЛГОЙ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ суурилуулж, суусан зорчигчдын тоонд үндэслэж, татаас олгох байдал руу шилжинэ гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл бид "ШИЛЭН ДАНС"-ны мэдээлэлд үндэслэж, 2025 оны нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд төрөөс хэчнээн төгрөгийн татаас авсан талаарх мэдээллийг хүргэж байна.
- "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ - 4.3 тэрбум төгрөг /Сургуулийн автобус 8.1 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 4 тэрбум, Нөхөн олговор - 230.7 сая/
- "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ - 3.6 тэрбум төгрөг /Сургуулийн автобус - 12.9 сая, Нөхөн олговор - 26.6 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 3.5 тэрбум/
- "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ - 3 тэрбум төгрөг /Нөхөн олговор - 29.3 сая, Сургуулийн автобус - 32.2 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 2.9 тэрбум/
- "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ - 2.8 тэрбум төгрөг /Нөхөн олговор - 33.2 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 2.8 тэрбум, Сургуулийн автобус - 15.6 сая/
- "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ - 2.6 тэрбум төгрөг /Нөхөн олговор - 17.4 сая, Сургуулийн автобус - 10.7 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 2.6 тэрбум/
- "Эрдэмтранс" ХХК - 2.1 тэрбум төгрөг /Нөхөн олговор - 20.8 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 2 тэрбум/
- "Сутайнбуянт" ХХК - 1.7 тэрбум төгрөг /Нөхөн олговор - 17.4 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 1.7 тэрбум/
- "Трансбус" ХХК - 1.6 тэрбум төгрөг /Нөхөн олговор - 18.9 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 1.5 тэрбум/
- "Автотерминал трейд" ХХК - 993 сая төгрөг /Нөхөн олговор - 6 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 987.8 сая/
- "ЭМСИД" ХХК - 984 сая төгрөг /Нөхөн олговор - 13.8 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 971 сая/
- "Блюбус" ХХК - 800 сая төгрөг /Нөхөн олговор - 10.7 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 789.9 сая/
- "Автобус нэгдэл" ХХК - 585 сая төгрөг /Нөхөн олговор - 6.5 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 578.5 сая/
- "ГБУС" ХХК - 549 сая төгрөг /Нөхөн олговор - 22.8 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 526.2 сая/
- "Эс энд Эй транс" ХХК - 528.6 сая төгрөг /Нөхөн олговор - 14.6 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 514 сая/
- "ДЮЦ" ХХК - 512 сая төгрөг /Нөхөн олговор - 5 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 507.5 сая/
- "Мяралзаа" ХХК - 477 сая төгрөг /Нөхөн олговор - 21.6 сая, Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 455.4 сая/
- "Сайхан ирээдүй" ХХК - 119.9 сая төгрөг /Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 119.9 сая/
- "Үнэгтийн уул" ХХК - 104.9 сая төгрөг /Орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт - 104.9 сая/-ийн татаасыг тус тус авчээ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!