Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замын ачилтын тарифыг авто тээврээс хоёр дахин буулгана

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нүүрсний үнэ 40 гаруй хувиар буурсантай холбоотой Монгол Улсын 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн болохыг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр тайлагналаа. Иймд овоолгыг богино хугацаанд эргэлтэнд оруулах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг дурдсан. Энэ хүрээнд нүүрс тээвэрлэж буй төмөр замын ачилтын тарифыг авто тээврээс хоёр дахин бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж Зам тээврийн яаманд үүрэг болгожээ.

Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр төмөр замын нүүрс ачилтын тариф авто тээврээс хоёр дахин өндөр үнэтэй байсан тул энэ салбартай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх зорилготой энэхүү шийдвэрийг гаргажээ. Мөн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай зэрэгцэн Ханги-Мандал хил дамнасан төмөр зам, ашиглалтад ороход бэлэн болсон Шивээхүрэн боомтын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж яаралтай ашиглах шийдвэрүүдийг үүрэг болгожээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 13 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 13 хэм дулаан
 
Б.Энхболд: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн бүрд баривчлах шийтгэл оногдуулж, зан үйл засах албадан сургалтад хамруулж байгаа нь зарим талаараа сөрөг үр дагавар үүсгэдэг