Р.Эрдэнэбүрэн түгжрэл бууруулах ажлуудын зөвлөх үйлчилгээнд 50 тэрбум төгрөгийн ТЕНДЕР зарлав

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Энэ удаагийн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн нийслэлийн төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах буюу “20 минутын хот” үндэсний хорооны даргаар ажиллаж буй билээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай гар нийлэн ажиллах үүрэг хүлээсэн.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн нэрлэгдээд буй ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Туулын хурдны зам, Төр, захиргааны нэгдсэн байрыг барих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тэгвэл нэр бүхий долоон бүтээн байгуулалтын төслийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээг 50 тэрбум төгрөгөөр хийлгэхээр “20 минутын хот” үндэсний хорооноос тендер зарлажээ. Энэ санхүүжилт улсын төсвөөс гарах аж.

Бүтээн байгуулалтын төслүүдээс танилцуулбал:

-“Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр

-Хөшигийн хөндийн туннелийн төсөл

-Шинэ тойрог зам төсөл

-Туулын хурдны авто зам төсөл

-Төр, захиргааны нэгдсэн байрыг барих

-UBRT буюу тусгай замын нийтийн тээврийг нэвтрүүлэх

-“20/90” уулзваруудын төлөвлөлтийг 10 байршилд хэрэгжүүлэх төсөл тус тус багтаж байна.

Энэ мэтчилэн зөвлөх үйлчилгээ нэрээр тэрбум, тэрбумаар нь төсвийн мөнгийг урсгах нь цөөнгүй. Жишээлбэл, метроны бүтээн байгуулалтын зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байдаг. Тэгвэл зөвлөх үйлчилгээ гэдэг нь зөвлөх хуулийн этгээд, хувь хүн, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, судалгаа, шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, бусдын ажилд хяналт тавих зэрэг үйлчилгээг хэлэх аж.

Т.Сүхболд: Мөрдөх алба байгуулахыг би хувьдаа дэмждэг. Гэхдээ тогтолцоог нь зөв хийх ёстой
Т.Сүхболд: Мөрдөх алба байгуулахыг би хувьдаа дэмждэг. Гэхдээ тогтолцоог нь зөв хийх ёстой
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!