Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨРӨӨДЛИЙН ТЕАТР: Бид зөвшилцөж, шүлгийг өнөөдрөөс ашиглахгүй байх шийдэлд хүрсэн. Цаашид оюуны өмчид хүндэтгэлтэй хандсаар байх болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Мөрөөдлийн театр"-аас толилуулж буй "Самсара-Тэртээх хоёр зүрх" жүжигт Зохиолч Арлааны Эрдэнэ-Очирын "Голын тохой дээрх" шүлгийг холбогдох зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэн, Зохиолчдын эвлэл болон, "Арлааны Эрдэнэ-Очир сан"-аас мэдэгдэл гаргаад байсан.

Тэгвэл "Мөрөөдлийн театр"-аас тайлбар хийлээ. Тодруулбал "Мөрөөдлийн театр" болон "Арлааны Эрдэнэ-Очир сан" харилцан зөвшилцөөд, өнөөдрөөс тухайн шүлгийг жүжигт ашиглахгүй байх шийдэлд хүрсэн. Тоглолт нээхээс өмнө удаа дараа уулзаж харилцан ярилцсны эцэст шүлгийг дуу болгохгүй байя, сошиал орчноос устгая, жүжигт мөн нээлтийн тоглолтонд дуулаад дахиж ашиглахгүй байя гэж гарсан шийдвэр.

Хамтлагийн зүгээс албан хүсэлтээ өгсөн. "Арлааны Эрдэнэ-Очир сан" мөн мэдэгдэлээ гаргасан байна. Бид оюуны өмчид хүндэтгэлтэй хандсаар байх болно. Харилцан ойлголцсон сангийн хамт олонд талархал илэрхийлье" гэжээ.

Улаанбурхан өвчин бүртгэгдсэн Өмнөговь, Дундговь аймагт ХӨСҮТ-ийн тандалтын баг ажиллахаар гарлаа
Улаанбурхан өвчин бүртгэгдсэн Өмнөговь, Дундговь аймагт ХӨСҮТ-ийн тандалтын баг ажиллахаар гарлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.