О.Алтангэрэл: Ноорогийн залуусыг 2024 оны 6, 9 дүгээр саруудаас эхлэн шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ гэнэт болчихсон үйл явдал биш

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна уу, ямар асуудал болсон эсэх асуудлаар ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Хувь хүнтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ асуудал гэнэт үүсчихсэн юм биш. 6, 9 дүгээр сараас эхлэн шалгагдаж байсан юм. Одоо хүртэл шалгагдаж байна.

Цагдаагийн байгууллага улстөрийн дохиураар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт улстөрийн ямар ашиг байх юм, юуны төлөө байгаа юм гэдгийг тогтоох ёстой.

Албан ёсны баривчилгаа огт болоогүй. Харин компьютер техник хэрэгсэлд үзлэг хийсэн, түүнийгээ бэхжүүлсэн баримтжуулсан үйл ажиллагаа явагдсан. Өмгөөлөгч нарын тайлбарыг сонссон. Өмгөөлөгч нарын ярианд дурдагдаад буй зарим үйл баримт хэрвээ үнэн бол гомдлоо гаргаад шалгуулах хэрэгтэй. Үнэхээр хуульд заасан нөхцөл журмыг зөрчсөн бол цагдаагийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээнэ" гэлээ.

“173 уурын зуух, 2263 ААН-ийг 9-р сарын 1-нээс түүхий нүүрс түлүүлэхгүй“
“173 уурын зуух, 2263 ААН-ийг 9-р сарын 1-нээс түүхий нүүрс түлүүлэхгүй“
 
ЗГ: Ханги-Мандал боомт руу чиглэсэн 472 км хатуу хучилттай замаар  тээвэрлэлтийг яаралтай эхлүүлэх үүрэг болголоо
ЗГ: Ханги-Мандал боомт руу чиглэсэн 472 км хатуу хучилттай замаар тээвэрлэлтийг яаралтай эхлүүлэх үүрэг болголоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!