Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Монголбанкны Мөнгөний бодлого хатуу төлөв рүү шилжиж байна. Төсвийн бодлого хэмнэлтийн горимд орно" гэлээ. Энэ талаар ярихдаа "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралд Засгийн газрын бүтээмжийг сайжруулах, хэмнэлтийн горимыг үр өгөөжтэй болгох Үндэсний хороо байгуулж дараагийн Засгийн газрын хуралдаанаар эхний шийдвэрийг танилцуулахыг үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, хэмнэлтийн бүтцийн гол платформ нь энэхүү Үндэсний хороо болно. Тус хороо нь хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллахыг Н.Учрал танилцууллаа. Мөн Засгийн газар төсөв хөрөнгөө хэмнэхээс гадна хувийн хэвшил талаас тулгарч буй асуудлыг хэлэлцэх зарчмаар ажиллах тухай танилцуулсан" гэлээ.
Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулснаар төрийн өмчийн үйлдвэрийн газрууд энэ жил шинээр эхлэх хөрөнгө оруулалтуудыг эхний хагас жилийн байдлаар зогсоохоор болов. Тухайлбал, "Эрдэнэт" ТӨҮГ энэ жил төлөвлөж байсан 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт 70 сая ам.долларын төлбөрийг 2026 он руу татахаар болжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!