БНСУ-ын залуу жүжигчин Ким Сэ Рун энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр гэрээсээ нас барсан байдалтай олдсон байдаг. Удалгүй талийгаач бүсгүйн ар гэрээс мэдэгдэл хийж, түүний үхэлд жүжигчин Ким Сү Хён буруутай буюу тэд хоорондоо үерхэж байсан талаар мэдээллийг өгсөн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ким Сү Хёны агентлагаас ирэх долоо хоногт мэдээлэл хийнэ хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр тэд 2019-2020 оны хооронд үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө. Мөн тэрбээр сэтгэл санаа одоогоор маш хэцүү байдалд байгаа ирэх долоо хоногт үүсээд байгаа асуудлаар тайлбар өгнө гэжээ.
Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Рунтай үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.