Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрч, ахмадууд санхүүгийн дарамтанд байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
2025-03-13 16:36:00
Унших
1 минут 39 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын ээлжит хурлаар бодлогын хүүг эрс хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болгож, банкны зээл олголтыг хумих бодлого барив. Төвбанк зээлийн өр-орлогын харьцааг 50/50 хувь болгосон нь иргэдийг "зээлээ танаарай" гэх сигнал өглөө. Моннолбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт түвшинд хадгалагдаж байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд тэтгэврийн зээл хурдтай нэмэгдэж, тэтгэвэр барьцаалсан зээлийн өр-орлогын харьцаа 84 хувьд хүрчээ. Энэ нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байгааг тодотгосон юм.

Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалан олгож буй. Улсын хэмжээнд 2020 оноос хойш ахмадуудын тэтгэврийн зээлийн хэжмээ нийт 33 дахин өссөн үзүүлэлт гарсан. Харин Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн зүгээс тэтгэврийг 24 сараар 100 хувь барьцаалан олгож байгаад шүүмжлэлтэй хандаж зээлийн хугацааг богиносгох талаар байр сууриа илэрхийлж байлаа. Тэрбээр "Эцэг, эх, өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг аваад амьдардаг, оюутны сургалтын төлбөрөө төлүүлчихдэг, эсвэл машин аваад уначихдаг паразит бүлэг байж болохгүй шүү дээ" гэж байв.

Найруулагч Ц.Хүсэлбаатар: Засгийн газар хавдрын тоног төхөөрөмжийг нэмж, залуусыг хорт хавдраас авраач
Найруулагч Ц.Хүсэлбаатар: Засгийн газар хавдрын тоног төхөөрөмжийг нэмж, залуусыг хорт хавдраас авраач
 
Ч.Лодойсамбуу: Ковидоос хойш төрийн мэдээлэл олдохоо больж, сэтгүүлчид ЦАГДААД ДУУДАГДДАГ тоо нэмэгдсэн
Ч.Лодойсамбуу: Ковидоос хойш төрийн мэдээлэл олдохоо больж, сэтгүүлчид ЦАГДААД ДУУДАГДДАГ тоо нэмэгдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.