Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-"Оюу толгой" компанитай холбоотой асуудлаар Засгийн газар дээр танилцуулга хийсэн. Оюутолгой компанийн удирдлага Монголд ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр асуудлын хүрээнд уулзалт хийсэн. "Оюу толгой" компанитай үүсээд байгаа татварын маргаантай холбоотой асуудал, Оюутолгойн бүлэг ордын дотор байгаа компанийн лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар ЗГ дээр танилцуулга хийлээ. Уул уурхайн Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус хуулийг нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн сайжруулах асуудал орно. Уул уурхайн бирж дээр үнийг индексжүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийднэ.
Хэдийгээр хөрөнгийн бирж дээр журам гаргаад асуудлуудаа шийдэж байгаа боловч үнийг индексжүүлж өсөх үед нь нэмэгдүүлж, буурах үед нь дагаж бууруулах асуудлыг ярих шаардлага үүссэн.
Биржээр арилжаалагдсан бараа бүтээгдэхүүнийг хил нөхцлөөр хүргэж өгч байгаа. Үүн дээр сонголт гаргаад тээвэргүй нөхцлөөр борлуулах асуудлыг хуульд тусгана. Түүнчлэн "Алт-3" хөтөлбөр хэрэгжих танилцуулгыг хийсэн. Алтны үнэ түүхэн дээд хэмжээ буюу 1 унц алт 3000 ам.доллар давсан байгаа энэ үед алтны олборлолтыг нэмэгдүүлж цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!