Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: П.Батчулуун эмчийн өмгөөлөгч болон УТНЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багаас мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

09:00 цагт: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.

09:00 цагт: Монголын гео мэдээллийн холбоо, Висконсин-Мадисон их сургуулийн Байгаль орчны хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори-тэй хамтран цахим семинар зохион байгуулна.

10:00 цагт: О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар УНТЭ-д мэдээлнэ.

10:30 цагт: УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал сэдэвт хурлыг Хууль зүйн хүрээлэнд хийнэ.

11:00 цагт: “Нээлттэй шүүх” арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

15:00 цагт: Түлш,эрчим хүч хэлэлцүүлэг, санал асуулга МҮХАҮТ-д болно.

-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

-Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.

Хилийн чанадад:

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

БЗС-гийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана
БЗС-гийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана
 
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.