Найруулагч Ц.Хүсэлбаатар өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Хавдрын эмнэлэгт аавыгаа асарч хамтдаа 20 шахам хонож байна даа. Эндхийн ачаалал асар их. Туяагаар шардаг хоёр төхөөрөмж байсны нэг нь ачааллаа даахгүй гэмтэж зогсов. Ажиллагаанд ортлоо лавтай 14 хоног саатна. Хүн ч тэгээд өөр дээр нь тулж ирэхэд л нүдээ онгойлгодог аминч амьтан юм шив дээ" гэж пост бичсэн байдаг.
Түүний аав Ё.Цог гуай мөгөөрсөн хоолойн хорт хавдрын хоёрдугаар үе шатанд яваа гэж оношлогджээ. Улмаар хоёрдугаар сарын 10-аас Хавдар судлалын үндэсний төвд хэвтсэн байна.
Ё.Цог гуай туяа эмчилгээ хийлгэж байгааа бөгөөд нийт 30 удаа хийлгэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 21 удаа хийлгэжээ.
Хамгийн гол нь ХӨСҮТ нь туяагаар шардаг хоёр төхөөрөмжтэй ч нэг нь уржигдраас эхэлж эвдэрч, засварын ажил хийгдэж байгаа гэнэ.
Тиймээс уг асуудалд Засгийн газар анхаарал хандуулахыг Ц.Хүсэлбаатар яриандаа онцолж байв.
Ц.Хүсэлбаатар "Аав маань насалдгаа насалсан гэж хэлдэг. Гэхдээ газар даахгүй биш амьд, мэнд байгаасай л гэж хүснэ. Өдөр бүр аавыгаа хөтлөөд туяа эмчилгээ рүү явдаг. Туяаны аппаратанд дугаарлаад зогсох хорт хавдартай залуусыг харахад харамсал төрдөг" гэлээ.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!