Улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, Дундговь, Өмнөговь аймагт тохиолдол батлагдаад буй билээ. Улмаар тухайн аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл Боловсролын яамнаас мэдэгдэл гаргаад байна. Үүнд "Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчсөн" гэжээ.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!