Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: Түргэний машинтай осолд өртсөн хоёр хүүхдийн биеийн байдал ТОГТВОРЖИЖ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан.

Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд хүндээр гэмтсэн байдаг.

Тэгвэл ГССҮТ-д хүргэгдэж ирсэн 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна гэх мэдээллийг тус эмнэлгээс өглөө.

Тухайлбал, 7 настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.

Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.