СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
7 цагийн өмнө
Унших
2 минут 50 секунд

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ.

Сануулахад, УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэх үеэр Л.Сонор нэр дэвшсэн. Гэвч УИХ-ын гишүүдийн 58.9 хувь нь дэмжээгүй. Учир нь, Шадар сайд Т.Доржхандын дүү гэдгээр нь холбон үзэж байв. Мөн түүний хувьд энэ тухай "Үнэн. Т.Доржханд бол миний авга ах. Гэхдээ намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд нөлөөлөөгүй" гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрд олон жил ажиллаж байгаа туршлагатай залуучуудаа төр чиг үүргийнх нь дагуу томилдог. Энэ залуусаа бохир улстөртэй хутгаж, явцуу улстөр хийх шаардлага байхгүй" гэж байлаа.

Харин Шадар сайд Т.Доржханд "Миний хамаарал бүхий хүн мөн үү гэвэл мөн. Нөгөө талд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй. Эсрэгээрээ өөрөө гадагшаа ажиллахаар маш олон санал ирсэн байдаг. Энэ саналуудыг үе үеийн сайд нар зөвшөөрдөггүй, ажиллуулдаг. Тухайн үед надад хэлж л байсан, надад санал ирээд байна, сайд нарт хэлж өгөөч гэж. Харин Л.Сонор явбал Монгол Улсын өрийн асуудал, гадаад бондын асуудал хүндрэх гээд байна гэдгийг хэлж л байсан" гэх тайлбарыг өгч байлаа.

Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийд бизнесийн удирдлагын бакалавр; 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар; 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан; 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн; 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү олон улсын томоохон банканд ажиллахаар болж байна.

Ажилгүй иргэдийн дийлэнх нь “Ажил хайгаад олдохгүй байна“ гэх шалтгаан хэлжээ
Ажилгүй иргэдийн дийлэнх нь “Ажил хайгаад олдохгүй байна“ гэх шалтгаан хэлжээ
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!