Т.Сүхболд: Мөрдөх алба байгуулахыг би хувьдаа дэмждэг. Гэхдээ тогтолцоог нь зөв хийх ёстой

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
77 минут 31 секунд

"NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн зочноор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

------------------------

- Юуны өмнө урилга хүлээж авсанд талархал илэрхийлье. Ерөнхийдөө цагдаа, хуулийн дарга нар телевизийн ярилцлагад шууд орохоос цэрвэдэг талтай байдаг шүү. Танаас нээлттэй сайхан яриад өгөөрэй гэж хүсье. Хаваржаа тавлаг уу, ажил өндөр үү. Мэдээж цагдаагийн байгууллага өдөр бүр л шахуу ажилтай байдаг байх?

- Хаваржаа тавлаг байна. Сайхан жил гарлаа гэж бодож байна. Цагдаагийн байгууллагын ажил өдөр тутам 24 цагаар явдаг учраас бидний ажил өдөр тутам ачаалалтай л ажиллаж байгаа.

- Сэтгүүлч, улс төрчдийн хувьд салбарын хүрээнд Т.Сүхболд гэдэг хүнийг ерөнхийдөө мэднэ. Олон нийт сайн мэдэх үү гэдгийг юуны өмнө асууя. Таны намтрыг харахад эдийн засгийн чиглэлээр ажиллаж ирсэн юм билээ. Дотоодод бас боловсрол эзэмшсэн юм билээ. Таны ажлын гараа хаанаас эхэлж байсан тухай хоёулаа өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье?

- Би 1997 онд, нийслэлийн Ерөнхий боловсролын 67 дугаар дунд сургуулийг төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд цагдаагийн курст явж, цагдаагаар ажиллаж эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гурван жил ажиллаж байгаад цагдаагийн академи төгсөж, Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдож хоёр жил гаруй ажилласан.

Аймгийн цагдаагийн газартаа эдийн засгийн төлөөлөгчөөр томилогдож дөрвөн жил гаруй ажилласны дараа хот руу томилогдож тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байсан юм.

Тэнд ахлагч төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын дарга, сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дэд даргаар томилогдож гурван жил гаруй ажилласан. Дараа нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Ерөнхийдөө 28 дахь жилдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Голчлон Эрүүгийн цагдаагийн чиглэлд ажилласан.

-Тэр дундаа эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр?

-Тийм, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр түлхүү ажилласан.

"Би яг Хэнтийнх биш. Аймгийн цагдаагийн газар томилогдож очоод л долоон жил ажилласан. Үүнээс өмнө Хэнтийд очиж үзээгүй байсан"

- Ер нь олон гэмт хэрэг зөрчил байгаа. Үүнээс эдийн засаг нэг талаараа санхүү мөнгөтэй холбогдоно. Хоёрт, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой болж байна. Магадгүй бас улс төртэй ч холбоотой зүйлс гардаг. Ер нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн онцлог нь юу вэ?

- Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анх ажиллаж байхад албан тушаалын гэмт хэрэг, төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой гэмт хэргүүд их шалгадаг байсан.

Сүүлд зөвхөн цагдаагийн байгууллага шинэ хуулиараа татварын гэмт хэргүүд, мөн эдийн засгийн бусад оюуны өмчийн гэмт хэргүүд, мөнгө угаах гэмт хэргүүд шалгах болсон. Энэ үндсэн гэмт хэргүүдтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байсан.

Би мөнгө угаах гэмт хэргийн чиглэлээр 2013 оноос хойш 2021 он хүртэл ажилласан. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнан, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн тасгийн дарга байсан, анхны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад мөнгө угаах гэмт хэргийн чиглэлээр түлхүү ажилласан.

- Таныг өнөөдөр ярилцлагадаа урьсан нь нэгдүгээрт, олон нийтийн дунд сонсохыг хүсэж байгаа цаг үеийн асуудлууд байна. Хоёрт, ер нь цагдаагийн байгууллагын шинэчлэл илүү иргэндээ ээлтэй, хүндээ үйлчлэх тухай маш их ярьдаг. Энэ чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн хүний эрхтэй холбоотой асуудлыг би танаас асуумаар санагдлаа. Хамгийн их хүний эрх зөрчил яригддаг салбар нь танайх байна, нэг, хоёрдугаарт л жагсахаар байгаа шүү дээ. Хүний эрхийг хуулийн дагуу хязгаарлах боломжтой субъект гэвэл бас танайх. Энэ гурван чиглэлд асуултаа асууна. Хэнтийгийн тухайд би танаас асууя. Сүүлийн үед манай хуулийн байгууллагын дарга нар Хэнтийгээс томилогдоод байна уу даа. Энэ томилгоог та юу гэж хүлээж авсан юм. Бас Хэнтий талаас Монголын улс төрийн оргилд байгаа дарга нар учраас миний хувьд цагдаагийн даргаа томилж байна уу гэж харж байгаа?

- Би яг Хэнтийнх биш. Аймгийн цагдаагийн газар томилогдож очоод л долоон жил ажилласан. Үүнээс өмнө Хэнтийд очиж үзээгүй байсан. Яах вэ, би Хэнтий аймгийн цагдаагийн газарт сайхан нутаг оронд, дээр нь сайн хамт олон дунд их зүйлийг сурч мэдэж л ажилласан. Тиймээс би Хэнтийн гаралтай улс төрчтэй ч юм уу, Хэнтийн гаралтай хүмүүстэй ажил үүргийн шугамаар одоо л таньдаг мэддэг болж байгаа. Тиймээс өмнө нь таньдаг, мэддэг байгаагүй. Намайг тухайн үед ажиллаж байхад тэр улс төрч нар Хэнтий аймагт ажиллаж байгаагүй. Ийм л зүйл бий.

Хүмүүс Хэнтийд ажиллаж байсан гэдгээр нь Т.Сүхболд Хэнтий аймгийн хүн гэдэг. Би бол яг л Улаанбаатар хотод төрсөн, уг гарал манай аав Дорноговь аймгийн хүн.

-Хэнтий аймагт олон жил ажилласан, бас Сонгинохайрхан дүүрэгт байсан, тухайн үеийн томилгооны үед сайд нь Х.Нямбаатар байсан зэрэг иймэрхүү зүйл бас яригдаж л байгаа. Ер нь иймэрхүү мэдээлэл гарахад цагдаагийн дарга хэр дархлаатай хүлээж авдаг бол. Юу гэж хардаг юм?

- Ямартай ч ихэнх хүн миний хаана ажиллаж байсан, хэрхэн ажиллаж байсан, хамт олон дундаа ямар байсан, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ажлаа ямархуу хийж байсан талаар мэднэ. Тиймээс би тийм ч эмзэглэж хүлээж авдаггүй. Би Баянхошууны ханын материалын Хонхорт төрж өсөж, нэгдүгээр ангиасаа Баянхошууны 67 дугаар сургуульд сурч төгссөн нь үнэн. Тухайн үед тэнд амьдарч байсан хүмүүс ч бий. Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 1997, 1998, 1999, 2000 оны үед хамт ажиллаж байсан хүмүүс намайг хэрхэн ажиллаж, амьдарч байсныг бүгд л мэднэ.

-Өдөр тутамдаа иргэн бүрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь цагдаагийн байгууллагын ерөнхий чиг үүрэг. Үүний зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, дотоодын аюулгүй байдалд анхаарал хандуулах зүйлс ч байна. Мөн цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын түвшинд миний асууж байгаатай холбоотой улс төр ордог гэх асуудал байдаг. Ер нь танай байгууллага дээр хүмүүс хэр их улс төржих хандлага гаргаж байна. Улс төрийн асуудал, дарамт шахалт яриа хөөрөө хэр их орж ирж байна. Та шуудхан хариулбал?

- Өмнө нь ийм асуудал байсан. Би цагдаагийн байгууллагад 27 жил ажиллахад улс төр ордог байсан, улс төрийн томилгоо явдаг, фракц болдог асуудал байсан. Нуулгүй хэлэхэд цагдаагийн байгууллад одоо ч ийм асуудал байгаа. Жишээ нь, Архангай аймгийн цагдаагийн газарт хамт ажиллаж байсан алба хаагчдаа дэмжих эсвэл тухайн аймгаас УИХ-д нэр дэвшсэн гишүүн, сайд, дарга нараасаа дэмжлэг авдаг. Бид үүнийг таслан зогсоох арга хэмжээ авсан.

- Жишээ нь ямар арга хэмжээ авсан?

-Нуулгүй хэлэхэд, миний бие 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргаар, дотоодын цэргийн командлагчаар томилогдсон. Би томилогдсон өдрөө нийт бие бүрэлдэхүүндээ үгээ хэлж, хэрхэн яаж ажиллах вэ гэдгээ танилцуулж байхдаа хэлж байсан. "Би Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн сандал ширээтэй зууралдаж ажиллахгүй. Би энэ улс төрөөс ангид байх, дээр нь миний зарчмаар цагдаагийн байгууллагын удирдах ажлыг томилох, энэ юман дээр л би ажиллана. Хэрэв улс төрд нөлөө бүхий этгээд, эсвэл улс төрчөөр яриулсан, эсвэл компанийн захирлуудаар албан тушаалд томилогдъё гэж яриулсан тохиолдолд би зарлана шүү. Эхлээд би байгууллага хамт олныхоо дунд зарлана. Дараа нь, би нийтэд зарлана шүү" гэж. Дараа нь би цагдаагийн байгууллагын удирдах ажилтныг сонгон шалгаруулалтаар явуулахыг удирдах зөвлөлөөр хэлэлцэж гаргасан. Бидэнд хууль эрхзүйн орчин нь байна. Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль байна. Дээр нь меррит зарчмаар албан хаагч тухайн албан тушаал дээр тогтвортой ажилласан байх ёстой, дээр нь мэргэшсэн байх ёстой. Энэ зарчмыг баримтална. 2023 оны тавдугаар сараас хойш манайх 28 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хамгийн сүүлийн байдлаар, 104, 105 албан тушаалтан удирдах ажилтны сонгон шалгаруулалтаар томилогдоод байна.

- Сонгон шалгаруулалт зарлаад томилсон?

-Томилоод байна. Яах вэ, үүн дээр янз бүрийн байдал гарна л даа. Тэрийг дэмжээрэй, шалгалтад орж байгаа хүмүүсийг дэмжээрэй гэж. Ярьж буй хүмүүст нь шууд л хэлдэг, “би зарлана гэж хэлсэн юм аа, та намайг уучлаарай, өөр зүйл байхгүй" гэдгийг шууд л хэлж байгаа. Мөн намайг ажлаа хүлээн авч, ажиллаж байх явцад Хуульзүй дотоод хэргийн сайд нар их дэмжсэн. Та мэдэж байгаа бол, Х.Нямбаатар сайд томилгоон дээр оролцохгүй гэдгээ ил тод хэлж байсан. Дараа нь Б.Энхбаяр сайд манай удирдах ажилтны зөвлөгөөн дээр мөн энэ тухай хэлсэн. “Би зөвхөн сонгон шалгаруулалтаар томилогдсон албан хаагчийг хүлээн зөвшөөрнө. Надаас бол энийг тийшээ томилж өгөөч гэсэн гуйлга ирж байгаа. Үүнийг хүлээж авахгүй” гэдгээ хэлсэн.

-Томилогдсоныхоо маргааш хэлж байсан ?

-Тийм. Одоо сайдаар ажиллаж буй О.Алтангэрэл сайд бас хэлсэн. Саяхан манай удирдах ажилтны зөвлөгөөн дээр ч хэлсэн. Та нарын удирдах ажилтны сонгон шалгаруулалт чинь шударга байх ёстой шүү. Харин би танай удирдах ажилтны томилгоонд оролцохгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Дээр нь О.Алтангэрэл сайд удирдах ажилтнуудыг томилохдоо нутгийн хүнийг нутагт нь ажиллуулах нь зөв үү, буруу юу. Давуу тал байна уу, сул тал байна уу. Үүн дээр анхаараарай гэж ийм л зүйл ярьж байсан. Үүнээс хойш улс төрийн хүрээний хүмүүс танихгүй болохоор над руу нэг их ярихгүй. Ярьсан хүмүүст нь дээрхийг хэлж байгаа. Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг эхлүүлснээрээ цагдаа дотроо нэг шинэчлэл хийж байгаа.

- Бид хоёрын ярилцах хоёр дахь сэдвийн нэг шүү дээ ?

- Зарим хүн хэлдэг байхгүй юу, дэмий гэж. Бид нар зоригтойгоор удирдах ажилтнаа сонгон шалгаруулж байгаа нь бидний дэвшил, шинэчлэл. Мэдээж алдаа, оноо янз бүрийн зүйл байгааг үгүйсгэхгүй. Эхний ээлжид тасгийн дарга нар дотроо сонгон шалгаруулалт явуулдаг байсныг одоо газар, хэлтсийн дарга нар бүгдийг нь төрийн албаны зөвлөлтэй хамтарч хууль эрхзүйн тестээр өгөх шалгалтыг нь төрийн албаны зөвлөл дээр авдаг болсон. Шалгалтын хариу шууд л дэлгэцэн дээр гарч байгаа.

Харин бусад цагдаагийн албаны тухай хуульд заасан бие бялдрын шалгалт, манлайлах ур чадварын шалгалт, эсвэл санхүүтэй холбоотой, төсөв захирагч нартай холбоотой шалгалт, ярилцлагын шалгалт, polygraph аппаратад оруулах зэргийг цагдаагийн байгууллага өөрөө хариуцаж байгаа.

Гэхдээ үүнийгээ ил тод лайв хэлбэрээр албан хаагчдынхаа дунд шууд үзүүлэх хэлбэрээр явуулж байна. Энэ нь улам сайжирч байгаа. Мөн алба хаагчдаас шалгалттай холбоотой санал гомдол, шүүмжлэл ирсэн тохиолдолд шинэчилж байна. Ер нь сонгон шалгаруулалтыг зөвхөн нэг хүнээр ахлуулах биш албадын дарга, удирдлагуудаар нь ахлуулах байдлаар зохион байгуулалт хийж байгаа.

- Мөрдөх чиг үүрэгтэй, бас Засгийн газрын харьяа Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг газарт улс төрийн ямар нэгэн дарамт шахалт эсвэл нөлөө орохгүй байх нөхцөл хэцүү. Ялангуяа манай улс төрийн нөхцөл ямар билээ. Таны хэлсэнчлэн ярьж тохирдог томилгоог халж сонгон шалгаруулалт зарлаад явъя. Би энэ хүнийг чинь томилохгүй гэхээр эрх барьдаг хүмүүсээс ямархуу хариу үйлдлүүд гарах юм?

- Надтай олон хүн яриагүй. Би шууд л үнэнийг хэлсэн"Манайх сонгон шалгаруулалт зарладаг болсон, Тиймээс та тэр хүнээ үнэхээр удирдах ажилтан, дарга болгоё гэвэл сонгон шалгаруулалтад нь л оруулчих. Тэр хүн гарч ирвэл шударгаар сонгогдоно, алба хаагчдадаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдах ажилтан гарч ирнэ. Тэр хүнд ч хэрэгтэй, танд ч хэрэгтэй" гэж. Аймаг орон нутагт бол манай тэр залуу сайн ажилладаг шүү, дэмжээрэй гэдэг. Тэр хүнээ л сонгон шалгаруулалтад оруул. Үнэхээр сайн албан хаагч тухайн албан тушаал дээр ажиллах нөөцөд орсон байх ёстой. Шаардлага хангасан байх ёстой. Тухайлбал, Мөрдөн шалгах чиглэлийн хэлтсийн даргын албан тушаалд ажилласан жил нь хүрсэн байх, мэдлэг боловсролтой байх, мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх алба хаагч зайлшгүй шаардлагатай.

Тиймээс гудамжинд эргүүл хийгээд явж байгаа ч юм уу, жижүүрийн офицероор ажиллаж байсан хүнийг мөрдөн шалгах ажиллагаанд шууд хяналт тавих, зааж сургах ийм албан тушаал дээр тавьж болохгүй.

- Туршлагагүй гэсэн үг шүү дээ?

-Тийм, тийм. Удирдах ажилтны маань шалгуур дээр нь, ажлын байрны тодорхойлолт дээр нь заасан албан тушаалд жишээ нь, ахлахын албан тушаал, чиглэлийн албан тушаал хэдэн жил ажилласан зэрэг шалгуур байгаа. Тэр шалгуурыг л хангаж байх ёстой.

Цагдаагийн байгууллагад хуурамч нотлох баримт бүрдүүлэх ч юм уу, прокурорын хяналтад байхгүй нотлох баримт бүрдүүлэх тохиолдол хэрэгцээ шаардлага байхгүй

- Таны надад хэлж буй хариултыг сонсоход улс төрийн асуудлыг холдуулахыг, цэгцлэхийг хүсэж байгаа юм байна. Нөгөө талд олон нийтийн шүүмжийг эрүүлээр харж байгаа байх. Цагдаа улс төржөөд байна, цагдаа улстөртэй хамааралтай байна гэдэг. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн үеэр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Энэ бол Монгол Улсын хоёр иргэн буюу өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж , Тамгын газрын дарга байсан Цагаан гэх хоёр хүний чат буюу захидлын харилцааг дэлгэж сонгуулийн өмнө мэдээлэл хийсэн. Энэ нь улс төржиж байгаагийн нэг хэлбэр мөн үү. Ямар шаардлага шалтгаанаар тэр мэдээллийг хийх болов ?

-Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хэн өгөх нь хамаагүй шалгана. Гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгана. Таны асуултад хариулахад тухайн үед нийгмээс, дээр нь цахим орчинд, сайт хэвлэл мэдээллийн байгууллагад энэ гэмт хэргийг шалгаж байгаатай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байсан. Зарим нь худлаа гэнэ, зарим нь улс төрийн захиалгатай шалгаж эхэллээ зэрэг.

Гэхдээ энэ нь тухайн үед шалгаж эхэлсэн гэмт хэрэг биш шүү дээ. Бүр өмнө нь гомдол мэдээллээр орж ирээд шалгагдаад хэрэг бүртгэлийн дугаар авч шалгаж байсан.

Иймд бодит үнэн мэдээллийг л өгөх шаардлага бий болсон. Үнэн мэдээллийг Нийтийн ил тод мэдээллийн тухай хуулийн дагуу өгөх үүрэгтэй. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан энэ шалгагдаж байгаа прокурорын хяналтад мөрдөн байцаалтад байсан энэ хэргийг бид заавал прокурорын зөвшөөрлийн дагуу нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ дагуу л мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан байгууллага нь нийгэмд үнэн зөв мэдээллийг өгөх үүднээс мэдээлэл хийсэн. Бид бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэхдээ бид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд л мэдээлэл өгч байгаа. Прокурорын байгууллагаас 'та нар яг энэ зөвшөөрөгдсөн хэмжээнд л мэдээлэл өгнө шүү. Үүнээс илүү мэдээлэл өгөхгүй шүү” гэдэг байдлаар л зөвшөөрсөн.

-Тухайн үйл явдал болж өнгөрсний дараа нь саяхан он гарахын өмнө билүү, дараахан та бүхний прокурорын зөвшөөрлөөр гаргаж тавьж буй мэдээлэл, чатын хэсэг нь хуурамч байна, эвлүүлэг байна гэх зүйл нэгт гарч ирсэн. Хоёрт, тийм зүйл үнэхээр шалгалтын явц нь өнөөдөр ямар түвшинд очоод байгаа юм бэ. Бид нэг ийм хэрэг гарч ирээд л эсвэл дуулиан болж ирээд л олон нийт хуваагдаж хэрүүл маргаан болоод л тэгээд л хэд хоногийн дараа мартчихдаг. Тухайн үйл явц нь юу болсон бэ гэдэг хариултгүй үлддэг. Та боломжит хуулийн хүрээнд хэм хэмжээний хүрээнд хариулж өгөөч. Тэр хэрэг юу болов?

-Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа. Хуулийнхаа дагуу л шалгагдаж байгаа. Зүгээр тэр чат ч байдаг юм уу, хуурамч уу эсвэл бодит биш үү зэрэг энэ асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдоод шалгагдана. Шинжилгээний байгууллага шалгаж, шаардлагатай бол дахин шинжээч томилж шалгаж болно. Миний ганц хэлэх зүйл бол цагдаагийн байгууллага жишээ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа гэдэг ийм байдлаар хуурамч нотлох баримт бүрдүүлэх ч юм уу тэ, ийм байдлаар прокурорын хяналтад байхгүй нотлох баримт бүрдүүлэх ч юм уу ийм тохиолдол хэрэгцээ шаардлага бидэнд байхгүй. Хоёрт, бүх нотлох баримтыг хэргийн оролцогчийг байлгаснаар гаргана. Жишээ нь, компьютерт үзлэг хийхэд хэргийн оролцогч, хөндлөнгийн гэрчүүд, өмгөөлөгч байна. Үүн дээрээс л гарч ирж байгаа зүйлийг бид нотлох баримтаар авна. Би мэргэжлийн талаас нь ярилаа шүү. Жишээ нь, хэн нэгний компьютерт үзлэг хийвэл прокурорын зөвшөөрөлтэй үзлэг хийж хаана ямар файл хадгалагдаж байгааг үзнэ. Прокурорын зөвшөөрөлтэй үзэхдээ хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа ч юм уу, сэжиглэгдэж буй этгээд, хөндлөнгийн гэрч, түүний өмгөөлөгч хажууд нь байлцана. Аан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч байна, хохирогч байна, холбогдогч байна, хөндлөнгийн гэрчүүд байна, хэлмэрч байна, шинжээч байна. Олон талаас олон хөндлөнгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нар байдаг. Тэгэхээр аль тал яаж хүлээж авч ярих нь тэдний л асуудал. Харин гагцхүү үүнийг бол баримтад авагдсан зүйлийг прокурорын зөвшөөрлөөр авагдаж, тэрийг прокурор үнэлээд мөррдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт нотлох баримтаар орж тэр нь шүүх дээр очиж шүүх байгууллага үнэлж эцэслэн шийдвэрлэх л ийм зүйл байгаа. Тиймээс биш гэмт хэрэг шалгаж байх явцад зарим улс “намайг гэмт хэрэг хийснийг ганцхан та л нотол тэгвэл, би бол гэмт хэрэг хийсэн гэдгээ ярихгүй” Одоо энэ өөр болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим маань ч ийм болсон. Нотлох үүрэгтэй. Хуулийн дагуу нотлох үүрэгтэй гэдэг болсон. Одоо бол хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Зүгээр тэр доторх нь юу болж байгаа тухай мэдээлэлгүй байна. Таныг ийм асуулт асууна гэж мэдээгүй. Цагдаагийн байгууллага 2025 оны нэг сарын байдлаар 45 мянган гэмт хэрэг шалгагдаж байна.

-Албан хаагчид нь 10 мянга?

-Гэмт хэрэгтэй тэмцдэг албан хаагч цөөн.

-Нийт бие бүрэлдэхүүн нь 10 мянга?

-Нийт бие бүрэлдэхүүн нь Дотоодын цэрэгтэй нийлээд 12 мянган албан хаагч байгаа. Үүнээс жишээ нь офицер бүрэлдэхүүн гэхэд л манайх 6600. Цагдаа бүрэлдэхүүн гэхэд 5600 орчим байдаг. Үүнээс офицер бүрэлдэхүүнээс мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг нь цөөн. Сая бид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай болгох, иргэд хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн хэргийг сэргээх тал дээр цагдаагийн байгууллага анхаарч ажиллахаар 2025 оны зорилтод оруулсан. Зөвхөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нэг албаа нэмсэн. Зөрчлийн хэрэг бүртгэх алба байсан бол хэрэг бүртгэх алба болж энэ нь шууд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй алба болж өөрчлөгдсөн. Зөрчлөөс гадна. Дээрээс нь зөрчлийн хэрэг бүртгэх алба болгож өөрчлөхдөө хэрэг бүртгэх албанд 200 гаруй орон тоо нэмсэн. Энэ нь өдөр тутмын мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулъя, 45 мянган хэргээ шийдвэрлэ, шийдвэрлэхдээ шуурхай хохирлыг нөхөн төлүүлэх, иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шийдвэрлэе гэж бас орон тоогоо нэмсэн. Нэмэгдүүлсэн орон тоогоо л өөрсдөө бидний бодлого зөв явбал энэ мөрдөн шалгах ажиллагаагаа шуурхай явуулах юм байна гэдэг бодлогоо тодорхойлоод л нэмсэн. Мөн мөрдөн байцаах албанд 180 гаруй орон тоо нэмсэн. Энэ нь ээдрээ төвөгтэй, олон нийтийг хамарсан хэргүүдийг хурдан шуурхай шийдье. Хамгийн том зорилго бол, иргэдийн цагдаагийн байгууллагад ханддаг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өгч хандсан тохиолдолд бид түргэн шуурхай шийддэг болъё. Үүн дээрээ бид ахиц гаргах зорилготой л ажиллаж байна. Тиймээс биш албан хаагчаар нь авч үзвэл цөөн. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцдог албан хаагч цөөн. Гэхдээ бид ямартай ч энэ жил дээр дурдсанаараа ажиллахад тодорхой гэмт хэргийг бууруулах, дээрээс нь гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулахад нэлээн өсөхүйц өндөр байна.

-Хамгийн сүүлд, нэгдүгээр сарын сүүлээр санагдаж байна,цэргийн гэр бүл харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотой олон нийтийг цочирдуулсан үйл явдал болсон нь хувь хүмүүсийн мэдээллийг задруулсан. Мэдээллийг харахад цагдаагийн байгууллагаас гаргасан мэт. Аль эсвэл гаргасан уу гэдэг нь эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл. Энэ хэрэг одоо шалгагдаад дуусаж байна уу. Тухайн мэдээллийг гаргасан хүн нь цагдаагийн албан хаагч байв уу эсвэл өөр хүн байв уу?

- Хэрэг шалгагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ талаар О.Алтангэрэл сайд мэдээлэл өгсөн. Тодорхой тооны хүмүүсийг холбогдуулан мөрдөн шалгаж байгаа. Тухайн мэдээлэл нь, цагдаагийн байгууллагын рафарт, танилцуулга ийм өнгөтэй, ийм байдалтай гарсан нь үнэн. Бид ч бас үүн дээр дотоод хяналт шалгалт явуулсан. Дээр нь явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэн шалгуулж байгаа. Жишээ нь, цагдаагийн байгууллагад хүний ял шийтгэгдсэн эсхи мэдээллийн сангаас шалгах эрхтэй зөвхөн орж үзэх эрхтэй 9000 гаруй албан хаагч байна. Дээр нь бусад мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагууд орж үзэх эрхтэй. Гэхдээ login нь бүртгэгдэнэ. Хэн орж үзсэн бэ гэдэг нь харагдана. Гэхдээ зөвхөн саяхны жишээн дээр мөрдөн шалгалт явуулахад 10 гаруй албан хаагч тухайн хүний мэдээллийг орж үзсэн. Үүн дээр шалгалтын ажиллагаа явуулсан.

-10 гаруй албан хаагч нь зөвхөн цагдаа юу эсвэл бусад байгууллагынх уу?

- Бусад байгууллагаас ч байгаа. Ихэнх нь цагдаагийн байгууллагын албан хаагч нар. Дээрээс нь тухайн угаартаж харамсалтай нас барсан иргэдийн мэдээллийг бусад байгууллагуудтай вайбер группээр хуваалцаж байсан ийм асуудлууд ч гарч ирсэн. Тэднийг бид дотоодоос шалгасан. Дээрээс нь цагдаагийн албан хаагч нар шахмал түлштэй холбоотой урьдчилан сэргийлэх ажил хэрэгжүүлж байгаа мэдэгдэл шаардлага өгч буй албан хаагч нар энчээ ийм гэмт хэрэг гарсан шүү, тэдэн хүн юм байна шүү зэрэг ийм мэдээллүүдээ хоорондын ажлын алба хаагчдынхаа групп бичсэн нь гарч ирсэн. Гэхдээ үүнээс шалгаад цаашид үргэлжүүлэн шалгах юм байна, дамжуулсан мэдээллийг нь энгийн хүн харсан юм байна, энэ нь цаашаа шэйр хийсэн байна зэргийг мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна. Дээр нь мэдээлэл задруулсантай холбоотой нийгмийн сүлжээнд байршуулсан гэмт хэргийг нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.

- Хоёр тусдаа шалгаж байна гэсэн үг үү

-Тийм, хоёр тусдаа шалгаж байна. Энэ нь удахгүй тодорхой болно. Прокурорын хяналт дор бид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах чиглэлээр ажиллаж байгаа. Яах вэ, шинжээчийн дүгнэлт, технологийн ул мөрийг бэхжүүлэх зэрэг дээр жаахан хугацаа ордог. Түүнээс энэ бол шуурхай шийдэгдэнэ. Энэ бол тийм нуух, удах зүйл байхгүй.

а нарийн ярихгүй байх л даа. Улс төрийн сэтгүүлчийн хувьд анзаарахад тухайн үед жагсаал цуглаан болох гэж байсан, Засгийн газартай холбоотой асуудлууд яригдаж байсан энэ үед олон нийтийн бухимдлыг төрүүлэхүйц зүйл болж гарч ирсэн. Миний хувьд тэр залуугийн гэр бүлтэй холбоотой харамсалтай үйл явдлыг ямар нэгэн байдлаар улс төр ч юм уу, ашиг хонжоо болгож ашиглах гэж байгаа аль нэг талыг нь харахад надад үнэхээр ёс зүйгүй санагдсан. Санаа зорилго нь ямархуу байсан юм. Үнэхээр танай цагдаагийн байгууллага дотроос гарав уу. Эсвэл өөр санаа зорилго байсан уу. Энэ хүрээнд та ямар мэдээлэл өгөх үү?

- Бид нар ч бас тэрийг шалгасан. Одоо ч зарим нэгийг нь шалгаж байгаа. Яагаад тийм зүйл болов. Жишээ нь, ийм харамсалтай хэрэг гарахад цагдаагийн байгууллага очиж шалгах л үүрэгтэй. Тиймээс цагдаагийн байгууллага тэр мэдээллийг заавал задруулах юм байхгүй. Хуулийн дагуу бид харамсалтай үйл явдал болсон газрыг нь хамгаалалтад авах, шалгах ажлыг л хийх ёстой. Нийгэмд, цахим орчинд цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээлэл гарахаар л шууд буруутгах ч юм уу, дээр нь өөр зүйлийг дарах ч юм уу иймэрхүү асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь олон жишээн дээр ийм асуудал гарч байгаа. Өмнө нь үйл явдал болж буй зүйлийг цагдаагийн байгууллага руу чиглүүлдэг ч юм уу, цагдаагийн байгууллага руу хандаж бичиж эхэлдэг ч юм уу ийм зүйл явж л байсан.

-Та бүхэн өөрсдийнхөө өнцгөөс харж байгаа байх, цагдаагийн байгууллагаас хандуулж байна уу, аль эсвэл бидэн лүү чиглүүлж байна уу гэдгийг. Нөгөөталд дахиад жишээ байна. Бас нэг жагсаал цуглаан болох гэж байхад Баярбаатар гэдэг хүнийг аваачаад л Зөрчлийн хуулийн тодорхой зүйл заалтаар шалгаж тэр асуудал нь прокурор, шүүх дээр очиж 30 хоног цагдан хорьсон. Ер нь тэр хүн ямар асуудалд оров гэхэд машиндаа лайв хийж байхдаа ёс бус үг хэллэг хэлсэн. Ийм хэрэг болгоныг цагдаа тодорхойлолт гаргаж шалгаад хориод байвал Монголын хориод байвал Монголын хорих дүүрчих юм биш үү?

-Цахим орчинд гэмт хэргийн шинжтэй улаан цайм үйлдэл байна шүү дээ, цохиод авч байгаа, ийм гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгана. Харин үзэл бодлоо илэрхийлж байгаа ч юм уу, хэл яриагаараа бусдыг, нийгмийг доромжилж байгаа үйлдэлд хуулийн дагуу л, жишээ нь иргэн хүн гомдол гаргасан.

-Баярбаатар гэдэг хүн дээр гомдол гаргасан?

-Гомдол гаргасан. Бид сүүлд нь үзсэн, яагаад заавал жагсаал цуглааны өмнөх өдөр шүүх дээр очив. Тэгэхэд иргэн хүн гомдол гаргасан, цагдаагийн байгууллага шалгасан. Зөрчлийн тухай хуулийн ийм, ийм зүйл заалтыг зөрчиж байгаа, ийм учраас ийм ийм зүйл заалтын дагуу шүүхийн байгууллагад шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Тэр нь прокурорт долоо хоног хянагдана. Шүүх рүү шилжинэ. Шүүх хурал нь ачаалал, хуваариараа тэр үедээ шийдэгддэг юм билээ. Шүүхээс урд өдөр нь шүүх хурал зарласан байсан чинь хүн ирээгүй болохоор маргааш нь болгосон ч юм уу. Шалгалтын процесс багадаа долоо хоног байхгүй юу. Шийдэгдсэн процесс нь л тэр үед шийдэгдсэн болохоос багадаа долоо хоног шалгагдана. Цагдаагийн албаны даргаас бас тодруулсан, өнөөдөр хүн өргөдөл гаргаад маргааш нь шийдэж байгаа юм уу, яагаад ийм юм явчихав гэхээр тухайн үед найм хоногийн өмнө гомдол гаргаад шалгагдаж яваад прокурорын байгууллагад хянагдаад шүүх дээр очоод, шүүхийн байгууллага дээр нэг хоноод, шүүх хурлыг нь зарласан чинь нөгөө хүн нь ирээгүй болохоор өнөөдөр болсон юм байна гэж тайлбар өгсөн. Тэгэхээр бид прокурорын байгууллага ингэлээ, шүүхийн байгууллага тэглээ гэж бодохгүй шүү дээ. Өдөр тутмын процесс л ингэж явж байгаа шүү дээ. Жишээ нь, Зөрчлийн тухай хуулиар улсын хэмжээнд өдөрт 100 гаруй хүн баривчлагдаж байгаа. Доод тал нь, 20, 30 хүн баривчлагдаад 7 хоног, 30 хоног, баривчлагдаад өдөр бүр 20, 30-аараа баривчлагдах хугацаа нь дуусаж суларч байгаа байхгүй юу.

- 2024 оны тоо статистик харахаар гэмт хэргийн илрүүлэлт болон гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна билээ. Энэ илрүүлэлт болон гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байдлыг цагдаагийн байгууллага юу гэж дүгнэж байна. Нэг талдаа энэ нь эдийн засгийн байдалтай холбоотой байх гэж би харж байна. Хоёрт, сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихсээд хүмүүсийн зан, хандлага жаахан асуудалтай болж байна уу. Ер нь ямархуу дүгнэлттэй байна?

-Хоёр дүгнэлт гарч байгаа юм. 2024 оны 6 сараас хойш гэмт хэргийг илрүүлэх ажил дээр түлхүү анхааръя гээд хоёр албаараа удирдуулсан гэмт хэргийг илрүүлэх, шалгаж буй гэмт хэргийг шийдвэрлэх арга хэмжээг сарын хугацаатай, улирлын хугацаа, тодорхой төрлийн гэмт хэрэг рүү чиглэсэн илрүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Хоёрт, цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг иргэдээс олон төрлөөр авч эхэлсэн. Өмнө нь зөвхөн утсаар болон биеэр ирж заавал өргөдөл гомдол өгдөг байсан бол одоо чатаар, дүрс бичлэг, видео дуудлага өгч болно. очоод заавал бичгээр биш амаар өгдөг болсон. Бичиг хэрэг мэддэггүй. Бичгээр өргөдөл өгөх чинь утга найруулгын хувьд бичиж чадахгүй ч хүн байж болно. Бас санаа зовоод цагдаагийн байгууллагад ханддаггүй ч хүн байна. Тэгэхээр иргэн хүн өөрийнхөө амаар хохирогч болчихоод байна гэх ийм байдлаар олон төрлөөр авч эхэлсэнтэй холбоотой. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хонх бий болгосон. Цагдаагийн байгууллагад хандах сувгуудийг нь олон болгож эхэлсэн.

-Илрүүлэлтээ нэмэгдүүлсэн гэсэн үг үү?

-Энэ бол хүний эрхийн л асуудал. Очиж чадахгүйгээсээ болоод цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй ийм байдлуудыг арилгахын тулд хандах сувгийг олон болгосон. Дээр нь 2024 оны зургаадугаар сараас хойш олон улсын цахим гэмт хэрэг манайд гарах нь ихэссэн. Энэ төрлийн гэмт хэрэг сард 200 орчим нэмэгдэж явсан. Телеграмм залилан гэхэд л шууд зургаадугаар сараас орж ирээд л 7 сар наадам гэхэд 280 орчмоор нэмэгдсэн. Үүнийг илрүүлэх ажлаа бид хийж эхэлсэн. Жишээ нь, нэг цахим гэмт хэргийн холбогдогчийг олж тогтоон шалгаж үзэхэд 400 гаруй үйлдэл гарч байна. 400 хүнийг залилсан гэсэн үг. Тэгэхээр энэ чинь олон хэрэг энд тэнд Архангайд, Багануурт нэг гэмт хэрэг ч юм уу тэ, олон талд залилан хийж эхэлсэн. Тэр нь очиж залилан хийхгүйгээр, Улаанбаатарт сууж байгаад л дүүргүүдэд, орон нутагт байгаа хүмүүс рүү чиглэсэн телеграмм залилангаа хийж байгаа юм. Жишээ нь, Багануур дүүрэгт хохирогч байгаа бол дүүргийнхээ цагдаад л гомдол гаргана шүү дээ. Үүн дээр нь “хүн мөнгөө алдлаа” гэж гомдол гаргасан учраас заавал бид бүртгэж авна. Энэ гэмт хэргийн тоон судалгаа мэдээлэлд орно. Дараа нь тэр гэмт хэрэг нь илрэхээр бас илрүүлсэн судалгаанд орно. Илрүүлэх ажлуудыг хийсэн, бас халаасны хулгай руу чиглэсэн илрүүлэх ажиллагааг оны эцэст нэлээн чиглэж ажилласан. Та бүхэн мэдэж байгаа байх, цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн фэйж сайтуудаар мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мөн мэдээлсэн. Гэмт этгээдүүд утас бүлэглэн хулгайлж их хэмжээгээр нь буюу хоёр зуугаар нь ОХУ руу гаргаж буй ийм үйлдлүүд илэрсэн. Илрүүлэлт нэмэгдэх тусам тоон мэдээ нь өндөр гараад эхэлнэ. Гэмт хэргийг бүгдийг нь бүртгэхээр өссөн мэдээлэл гарч ирнэ. Жишээ нь Та зуслангаасаа хажуу айл ургаа мод тайраад байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад өгөхөд л бүртгэж авна. Уг зөрчил нь байгаль орчны эсрэг нийслэлийн байгаль хамгаалах хэлтэс дээр Зөрчлийн тухай хуулиар өөрсдөө зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байцаагч нар байдаг. Гэтэл цагдаагийн байгууллага бүртгэж аваад л хойшлуулашгүй ажиллагааг нь хийж прокурорт танилцуулаад тэр байгууллага руу нь шилжүүлдэг. Тэгэхээр харьяаллын бус ч гэсэн гомдол хүлээж авдаг.

-Манайд нэлээн тулгамдсан асуудал болоод байгаа цахим мөрийтэй тоглоом, цахим гэмт хэрэг хамгийн том проблем боллоо. Үүнтэй холбоотой Засгийн газраас цахим мөрийтэй тоглоомын сайтуудыг хаах ажил эхэлж байна. Миний сонссоноор танайх үүнийг Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтран гол ажлыг нь хийх байх. Энэ олон сайтыг хааж хүчрэх үү. Миний бодлоор хааж хүчрэхгүй л юм шиг санагдаад байна?

-Цахим мөрийтэй тоглоом Onexbet бол сүүлд гарч ирсэн. Цагдаагийн байгууллага 2018-2019 онд цахим мөрийтэй тоглоом орж ирсэн цагаас хойш тэмцэж байгаа. Одоо бид сүүлийн гурван жилийн хугацаанд 200 гаруй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнээс оны өмнө 105 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байсан. Оны өмнө гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан албадын дарга нартай цахим гэмт хэрэг илрүүлэлт ярьж байхад эцэслэгдэн шийдвэрлэгдэж, ял авсан гэсэн үг шүү дээ. Одоо цагдаагийн байгууллагад 200 гаруй гэмт хэрэг шалгагдаж байгаа. Давхардана. Яагаад гэвэл цахим гэмт хэрэг гэдэг чинь энд, тэндээс ордог. Жишээ нь, Сэлэнгэд нэг хүн тоголж байгаад мөнгөө алдчихаад Сэлэнгийн цагдаагийн газар ханддаг, үүнтэй холбоотой хэрэг 10 орчим байх жишээний. Ер нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын тухайд ялын бодлого нь арай бага байна уу даа гэж харж байна. Тухайлбал, хоёр хүн цахим мөрийтэй тоглоом тоглож шалгахад би тоглуулсан нь үнэн гэхдээ энэ хүмүүс өөрсдөө тоглосон гэж мэдүүлэг, байцаалт өгөхөд шүүх дээр торгуулж буй тохиолдлууд байна. Цагдаагийн байгууллага бол цогцоор нь илрүүлэх, иргэдээс цахим мөрийтэй тоглоом тоглуулаад олсон орлогоо цааш нь мөнгө угааж, яаж гаргаж байна. Жишээ нь, биткойн болгож гаргаж байна, цахимаар гадаад руу гаргаад буцаад оруулж ирж байгаа энэ зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл, мөнгө угаах үйлдлийг нотолж байж арай илүү ял оноож байгаа. Гэмт хэргийг таслан зогсоох ял өгч байгаа байхгүй юу. Үгүй бол, чи шүүхээр орчих 20-40 сая төгрөгөөр торгуулчих. Дараа нь би шүүхээр ороод торгуулья. Гэхдээ хоюулаа энэ үйл ажиллагаагаа явуулж л байя. Ингэж байгаа ч хүмүүс байна.

-Гэмт хэрэгтнүүдийн арга нь нарийсаж байна гэсэн үг шүү дээ?

- Тийм, ял авъя гэсэн л бодлого байхгүй юу. Гэхдээ торгуулийн. Ийм зүйл ярьж байгаа хүмүүс ч байна гэсэн үг байхгүй юу.

- Иргэдийн зүгээс хүний нийгэм байгаа цагт гэмт хэргийн асуудлууд байна. Хоёрт, цахим мөрийтэй тоглоом дээр цагдаагийн албан хаагчдаас бас холбогдож танайх өөрсдөө шалгаж байсан. Нэрийг нь хэлээд яах вэ, Т гэх таны Эрүүгийн цагдаагийн албанд ажилладаг албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ хэрэг ер нь юу болсон. Жил орчмын өмнө байх шүү?

-Ер нь цагдаагийн албан хаагчтай холбоотой цахим мөрийтэй тоглоомд холбогдсон гэх хоёр албан хаагч шалгагдсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд. Олон албан хаагч хардагдаж энэ хэрэг дээр холбогдож шалгагдсан. Одоогийн байдлаар шүүх дээр шалгагдсан хэрэг байхгүй. Танай цагдаагийн албан хаагч цахим мөрийтэй тоглоомд холбогдсон гэж байна, тэр дарга холбоотой гэж байна гэх энэ болгоныг бид дотооддоо албаны шалгалт явуулж хэрэгтэй нь холбогдуулан үзэж шалгаад л дүнг нь танилцуулж байгаа.

- Шалгалтын ажиллагаа нь холбоотой гэж гарч байна уу. Яаж байх юм?

-Бид ихэнх тохиолдолд цагдаагийн албан хаагч тухайн цахим мөрийтэй тоглоом тоглуулж байгаа хүмүүстэй холбоогүй л гэж гарсан. Яг хоёр тохиолдол шалгагдсан. Нэг нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн шалгагдсан. Тухайн албан хаагч цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг шалгаж байхад цагдаагийн байгууллага өөрсдөө илрүүлээд энэ хүн цагдаагийн байгууллагад ажиллаж байхад цахим мөртэй тоглоом тоглуулж байгаа этгээдүүдтэй холбоотой байсан байж болзошгүй байна гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн үед ажиллаж байгаагүй алба хаагчийг шалгуулахаар АТГ руу шилжүүлсэн. Мөн таны хэлээд байгаа Тэмүүлэн гэх цагдаагийн албан хаагчтай холбоотой хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан. Энэ нь тогтоогдоогүй үндэслэлээр манайд Тэмүүлэн гэдэг албан хаагч цахим мөрийтэй тоглоом тоглуулсан этгээдүүдээс мөнгө төгрөг авсан ч байдаг юм уу, энэ нь одоо ямартай ч хэрэг нь тогтоогдоогүй үндэслэлээр хаагдсан. Тэр яах вэ.

-Та хэд албаны нэр хүнд гээд?

-Энд асуудал байхгүй. Би ер нь ганцхан зарчим баримталж байгаа. Ил тод байя гэсэн зарчим баримталж байгаа. Жишээ нь, цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдэл тогтоогдсон, цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэнтэй нийлээд гэмт хэрэг үйлдсэн, үүн дээр нуух юм байхгүй. Зөвхөн цахим мөрийтэй тоглоом биш гэхэд цагдаагийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн, гэмт этгээдтэй нийлээд гэмт хэрэг үйлдсэн ийм байж болзошгүй үйлдлүүдийг бид шууд өөрсдөө холбогдох тусгай субьект шалгах хэсэг дээрээ шалгана. Эсвэл авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой байвал АТГ-д шилжүүлнэ. Хамгийн их дотоод хяналт шалгалтаараа илрүүлээд алба хаагчдаа гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна гэх үндэслэлээр шилжүүлж байгаа байгууллага бол цагдаагийн байгууллага. Би бол тэгж бодож байна.

өрийн байгууллагуудаас уу?

- Хувь хүний хувьд тэгж бодож байна. Бидэнд одоо худлаа яриад өмгөөлөх асуудал байхгүй.

- Зарчмын хувьд зөв зүйтэй өнцөг дээрээ хэлж байна шүү дээ. Бид өмгөөлөх ч юм уу, тухайн хүнийг хамгаалах шаардлагагүй ил тод байя. Цагдаагийн байгууллага иргэдийг хамгаалахын тулд өөрөө итгэл авах хэмжээний байх ёстой шүү дээ тийм ээ. Цагдаадаа итгэхгүй иргэн хэн намайг хамгаална гэж бодож суух юм бэ. Цагдаа нь хүмүүстэй нийлээд намайг залилах юм биш биз дээ гэж бодох нь. Хоёрт, цагдаатай холбоотой мэдээлэл тэр олон албан хаагч дунд байгаад байна. Хамгийн сүүлийн мэдээллийг асууя. Танай хоёр албан тушаалтан нүүрсний хэрэгтэй холбоотой гээд мөнгө угаасан юм уу даа. Нэг нь зугтаж гараад нөгөө нь шалгагдаж байгаа гэсэн юм байна. 12 тэрбум гэсэн үү. Тэр хэрэг ер нь ямар учиртай вэ. Танайхаас шалгалтын ажиллагааг ямар түвшинд явуулж байна вэ?

-Анх энэ хэргийг шалгалтын ажиллагаагаар цагдаагийн байгууллага өөрсдөө илрүүлсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоож өөрсдөө илрүүлсэн. Зүгээр,Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчтэй холбоотой залилангийн гэмт хэрэг үйлдсэн гадаадын компаниас гэрээгээр халхавчилсан залилангийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл шалгагдах явцад тухайн гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй өөр албан хаагч гарч ирсэн. Тэр албан хаагч тухайн үед гадаадад явж байсан.

- Гадаадад байсан юм уу, гараад явсан юм уу?

-Тухайн үед хэрэг шалгагдах явцад гараад явсан. Гэхдээ баригдчихаад зугтаагүй. Хүмүүс хэлдэг шүү дээ, энэ хүнийг гэмт хэрэг үйлдэхийг мэдсээр байж гараад зугтаалгасан гэдэг. Зүгээр тэр тухайн гэмт хэрэг үйлдэж байгааг нь бид шалгаж дахин гэмт хэрэг үйлдэхийг нь таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед дахин өөр албанд ажиллаж байгаа бас нэг цагдаагийн албан хаагч хамтран оролцсон байж болзошгүй хэмжээний нөхцөл байдал илэрсэн. Шалгах гэсэн ч нөгөө албан хаагч гараад явсан байсан. Тиймээс биш бид мэдэж байгаад гаргасан юм байхгүй. Тэр албан хаагчийг бид бас л гэмт хэрэгтэн, олон улсад эрэн сурвалжлах, олон улсаас гэмт хэрэгтэн авчрах ажиллагааны дагуу л ажлаа хийж байгаа. Одоо жишээ нь, олон улсад интерполын шугамаар эрэн сурвалжлагдсан байгаа газраас нь авчрах ийм ажиллагаануудаа л хийж байгаа. Үүнийг бол бид нуухгүй. Манай хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийнхэн ч бас тодорхой мэдээллүүд өгсөн байх. Бид нуух шаардлага байхгүй. Зүгээр цагдаа ингэсэн, тэгсэн гэх олон дуудлага ирнэ. Тухайлбал, цагдаа буруу харьцлаа зэрэг дуудлагад ирсэн цагдаа авч явсан хүнээ явууллаа зэрэг олон гомдол мэдээлэл тал талд л шалгагдана. Аймаг орон нутагт цагдаатай холбоотой гомдол ирвэл албаны шалгалт явуулах хяналт шалгалт явуулах эрхтэй албан хаагчид байгаа. Нөгөөтэйгүүр, ажлаа хийж яваа цагдаагийн албан хаагч буруудах ёсгүй. Цагдаагийн албан хаагч буруугүй байхад яагаад та ингэлээ, тэглээ гэж гомдол гаргав гэхээр "Би тэгээд л өвгөнийг маань аваад явахаар энэ хоёр бие биенээ сайн таньдаг юм байна шүү дээ, хэрэг шийдэгдэхгүй байна шүү дээ, болохгүй байна шүү дээ гэж би тухайн үед мэдэгдсэн. Маргааш нь миний асуудал шийдэгдсэн" гэдэг. Тухайн үед ярьсан, цагдаагийн албан хаагчтай холбоотой гомдлыг бид хуулийн дагуу, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дагуу албан шалгалт явуулах л үүрэгтэй. Харин яг цагдаагийн албан хаагч буруутай үйл ажиллагаа тухайн иргэний өгсөн мэдээллээр нотлогдож байгаа зүйл ч байна. Жишээ нь, харилцааны хувьд буруу харилцсан эсвэл гэмт хэрэг зөрчлийг шалгах явцад удаашруулсан ч асуудал байгаа ч юм уу. Энэ бүгдэд сахилгын арга хэмжээг нь авч байгаа. Харин сахилгын арга хэмжээ авч байгаа бол бид бусад алба хаагч нартаа энэ хүний кэйс байж болохгүй, энэ хүн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хугацаа алдсанаас болоод хуулийн дагуу шалгах ёстой хугацаа алдсанаас болж энэ хүнд ийм сахилгын арга хэмжээ авагдлаа шүү гэдгийг нийт албан хаагчдадаа кэйс, сургалт хэлбэрээр орж байгаа. Ийм алдаа дутагдал гаргаж болохгүй нь байна шүү, иргэний эрхийг зөрчиж байгаа, иргэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, үйл ажиллагаагаа шуурхай явуулах байдлыг зөрчиж байгаа шүү гэж нийт албан хаагчдадаа сануулж байгаа. Цагдаагийн албан хаагчтай холбоотой гомдол мэдээлэл гараад албан хаагч буруугүй нь тогтоогдсон ийм тохиолдолд энэ албан хаагч буруугүй юм байна шүү, энэ мэдээллийг нийтэд нь зарлах. Тухайлбал, аймгууд цагдаагийн байгууллага нь рафарт дээрээ зарлахгүй бол цагдаа дотроо "намайг гэмт хэрэг шалгаж байхад энэ хүн тэрнээс мөнгө авсан байж болзошгүй байна" "Миний малыг хулгайлсан хүнээс мөнгө авсан байж болзошгүй, хэргээ шалгахгүй байна" гэх зэргээр хардаад л гомдол өгөхөд цагдаагийн албан хаагчийн нэр хүндийг гутаах, бусдаас санааз зовох, ажлаа хийснийхээ төлөө бусадаасаа санаа зовох, нэр хүнд нь дуусах ийм асуудлууд байдаг.

-Уучлаарай нэвтрүүлгийн цаг маань дуусаж байгаа учраас ийм асуулт байна. Нэгдүгээрт, тэтгэвэртээ гарсан хурадандаа нартай холбоотой ийм асуудал гараад байна. Хурандаа нарын бизнес гэж яригдаад байх юм, хурандаа нар энд тэнд компаниудад оролцож, танил талаараа асуудал үүсгээд явдаг. Хамгийн сүүлд гэхэд л MCS компанид ажилладаг хүн чинь бас л цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн гэдэг. Хоёрт яг одоо ажиллаж буй албан хаагчдыг гэмт хэрэг зөрчилд өөрсдөө оролцохоос яаж сэргийлэх юм. Сэлэнгэд гэхэд л цагдаагийн албан хаагчид нэг охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл гараад өнгөрсөн Энэ асуудлууд ямар түвшинд явж байна. Та энэ хоёр асуудал дээр тодорхой тоймтой хариулт өгөөч. Мэдээж албанаас чөлөөлөгдөөд гарч явсан хүнийг цагдаагийн байгууллага ажил амьдралд нь саад тотгор учруулж болохгүй л байх. Гэхдээ энэ бол мэдээлэл нь байна, танил нь байна, сүлжээ нь байна. Энэ хүмүүс дээр бизнесийн буруу зөрүү асуудал маш их гарч байна шүү дээ, хурандаа нарын асуудал?

- Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан албан хаагч нар арай эрт тэтгэвэртээ гарна. 45, 50 зарим нэг нь 41, 42-той тэтгэвэрт гарч байна. Нэг жил ажилласан 1.4-өөр бодоод эхлэхээр эрт тэтгэвэрт гарна. Тэгээд цагдаагийн байгуулалгад ажиллаж байсан албан хаагч нарыг бусад хувийн аж ахуйн нэгжүүд ихээр авч ажиллуулж байгаа. Зарим газар харуул хамгаалалтын чиглэлээр хариуцлагатай, туршлагатай гэх байдлаар мөн хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажиллуулах, цагдаад ажиллаж байсан хүн ядаж нэг барилгын компани дээр байхад дотроос нь юм хум авч хулгай зэлгий хийхгүй зэргээр ийм тохиолдол байгаа. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хурандаа, цагдаагийн байгууллагад холбогдох албан тушаал хариуцаж байсан хурандаа нар маань ихэнх маш том ёсзүйтэй байдаг гэж хардаг. Цагдаагийн байгууллага бүх түүхэн цаг хугацаандаа нийгмээ дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж ирсэн. Цагдаагийн албанд ажиллаж тэтгэвэрт гарсныхаа дараа маш сайн ажиллаж яваа олон сайхан хурандаа байна. Олон сайхан генериал байна. Эрдмийн ажил хийж яваа олон хүн байна. Цагдаагийн албан хаагчаа бэлтгэх чиглэлээр ажиллаж яваа ч олон хүн байна. Хувь хүмүүсийн хувьд цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, гавьяаны амралтад гарсан удирдах албан тушаал хашиж байсан албан хаагч нар ялангуяа хурандаа цолтой албан хаагч нар өөрсдөө их өндөр ёсзүйтэй, мэдлэгтэй. Би тэтгэвэрт гарахаараа л хамаагүй юм хий болохгүй шүү гэсэн ёсзүйтэй байхыг л би бол өөрөө хувь хүний хувьд боддог. Ёс зүйтэй олон хурандаа байгаа. Олон зуун хурандаа тэтгэвэртээ гараад сайхан ажиллаж хөдөлмөрлөж яваа. Бас тэдний дотроос гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа ийм асуудлууд байгаа. Энэ бас цагдаагийн байгууллагын албаны нэр төртэй л холбоотой. Гэхдээ би шударгаар үнэн зөвөөр шалгагдана гэдэгт итгэж байгаа. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шалгагдана. Гэмт хэрэг үйлдээгүй бол үйлдэгдээгүй гэх байдлаар л хуулийн дагуу шалгагдана гэдэгт итгэж байгаа.

- Одоо таны хувьд удирдлага дор байгаа иргэдийн хувьд ажил албан дээр байгаа хүмүүс хүчингийн гэмт хэрэгт холбогдоод л аль эсвэл залилангийн асуудалд ороод л мөрийтэй тоглоом, нүүрсний асуудал гээд ингээд яваад байх нь өөрөө хэр зөв юм бэ. Үүн дээр ямар шаардлага, арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Бас авдаг вэ?

-Бид бол үүн дээр нэлээн судалгаа, дүн шинжилгээ хийж ажилласан. Бид бол цагдаагийн албан хаагчийг бүгдийг нь хатуу гараар барьж болохгүй шүү гэж олон жил явж ирсэн туршлага ийм. Цагдаагийн албан хаагчийн сахилга, ёсзүйн дүрмээ барина. Цагдаагийн албан хаагч хуулийн дагуу байна. Та нар ерөөсөө ингэж болохгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож болохгүй, ингэж болохгүй гэж хатуу гараар барьж байсан. Цагдаагийн нийт албан хаагчдын 70 орчим хувь нь 36 хүртэлх насны залуус ажиллаж байгаа. 12 мянган албан хаагчийн 7-8 мянга нь 36 хүртэлх насныхан. Бид юм аа сайжруулах, зөрчил дутагдал гаргахгүй байх чиглэлд сургалт юм уу, зөвлөмж ажлын чиглэл хангалттай өгч байгаа. Дээр нь бид тухайн албан хаагчийг хариуцаж байгаа бүх шатны хэсгийн дарга, хэлтсийн дарга, газрын дарга нарт, нэг аймгийн цагдаагийн дарга бол 200 албан хаагч хариуцаж байгаа. Дээр нь тэр чиглэлд байнгын гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй шүү гэж үүрэг чиглэл өгч байгаа. Үүнээс гадна бид юу олж харсан бэ гэхээр бид энэ цагдаагийн албан хаагчдын соёлыг өөрчлөх, харилцаа хандлагыг өөрчлөх ёстой юм байна. Бид өөрсдөө алдаа дутагдлаа өөр зүйлээс хайгаад байна. Жишээ нь, алдаа дутагдлаа бид байгууллага удирдаж байгаа даргаас л хайгаад байна. Танай албан хаагч ийм гэмт хэрэгт холбогдлоо, нэг газар шөнө хүнтэй архи ууж байгаад зодолдоод нүд, амыг нь цохилоо шүү дээ гэдэг. Тэгэхээр нь нөгөө дарга нь энэ албан хаагч ээлжийн амралттай байсан, эсвэл баасан гарагийн орой ажлаа тараад явсан. Өөр газар луу яваад ирье гээд даргаасаа чөлөө аваад явсан. Очоод найз нөхөдтэйгээ байж байгаад гэмт хэрэгт холбогдчихлоо. Тэгэхээр цагдаагийн албан хаагч гэмт хэрэгт холбогдлоо гэдэг. Бид соёлоо өөрчлөх, сахилгын арга хэмжээгээ чангатгая гэхээс илүү цагдаагийн албан хаагчдын соёлыг, харилцаа хандлагыг өөрчилье гэдэг том зорилтыг 2024 оны зургаадугаар сараас хойш тавьж сууриа бэлдсэн. Үүн дээр ямар стратеги бодлоготой ажиллах вэ, албан хаагч руугаа яаж чиглүүлж ажиллах вэ, албан хаагч руу соёлыг яаж нэвтрүүлэх үү, хандлагаа хэрхэн яаж өөрчлөх вэ гэдгийг 2025 оныхоо удирдах ажилтны зөвлөгөөнөөр ярьж үүнийгээ нийт албан хаагчдаа улсынхаа хэмжээнд яаж явуулах вэ гэдгээ яриад эхэлсэн байгаа.

-Соёл гэдэг дээр Т.Сүхболд дарга аа нэг асуулт байна. Таны тодорхойлж буй тодорхойлолт зөв санагдаад байна. Мэдээж байгууллагын соёл байдаг шүү дээ. Үүн дээр нэг зүйл байдаг, төрийн цагдаа, хүчний байгууллага. Ингээд ийм нэршлүүдийг та бүхэнд цэргийн цолтой байна, дээрээс нь хүний эрхийг хязгаарлах хэмжээнд хууль эрхзүйн орчин та бүгдийн талд байна. Уг нь иргэндээ л үйлчилдэг байгууллага шүү дээ цагдаа чинь. Цагдаа бол цэрэг биш шүү дээ миний бодлоор. Хууль хүчний гэдэг нэршлээсээ салаад төрд үйлчлэх биш иргэнд үйлчлэх тал руугаа явбал яах вэ. Тэгвэл хүн эрүүдэн шүүх, буруу үзэл хандлага гарахгүй юм биш үү?

- Бид бас үүн дээр ажилласан, та цагдаагийн байгууллагын шинэчлэл гэж байгаа шүү дээ. Үүнийг бид 2024 оны турш суурийг нь тавьж хундаамыг нь цутгаж бид зөв реформ, зөв шинэчлэл хийх ёстой. Шинэчлэл гэдэг нь зөвхөн бүтэц өөрчилж хэдэн дарга нарыг халж солих асуудал биш ээ. Бид яаж одоогийн нийгэмтэйгээ цагдаагийн байгууллага нийцэж явах уу. Иргэдийн үйлчлэх хэрэгцээн дээр яаж тулгуурлаж явах вэ гэдэг энэ суурийг 2024 оны эхний зургаан сар тавьж өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Таны хэлээд байгаа шиг цагдаагийн байгууллага иргэн төвтэй л байх ёстой. Цол, формын хувьд энгийн хүний нүдээр харахад өөр байж магадгүй. Цагдаагийн байгууллагын албан хаагчийн нүдээр харвал, өөрийнхөө өмсөж яваа хувцас, мөрөн дээр байгаа мөрдөсөөрөө бахархаж үүнийхээ төлөө ажиллаж, үүнийхээ төлөө хичээж малгайндаа залсан төрийн сүлдэндээ залбирч яваа олон мянган төрийн албан хаагч байгаа үүнийг бид үгүйсгэхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллага өмссөн хувцсаараа дарангуйлах биш харин үүгээрээ иргэн хүнээ хамгаалалт чинь би байна шүү гэдгийг харуулах, бас 2024 оны зургаадугаар сараас авхуулаад л зөв бодлого, зөв стратеги төлөвлөлт дээрээ бодлогын хэмжээнд ганц цагдаагийн байгууллага ажиллаагүй. Бид иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, гадаад дотоодын цагдаагийн байгууллага стратеги хэрхэн одоогийн нийгэмтэй нийцэж байгаа юм гэдэг дээр авч ажиллаж богино, дунд, урт хугацааны төлөвлөлтийг хийсэн. Дээр нь бид стратеги бодлого хөгжлийн алба гэж байгуулсан. Өөрсдөө бодлогоо тодорхойлж технологио хийж инновациа албан хаагчдын хөгжил дээр нь нийгмийнхээ хөгжилд цагдаагийн байгууллага тэнцүү явъя. Цагдаагийн албан хаагч нийгмийн нэг хэсэг, иргэдийн нэг хэсэг. Цагдаагийн албан хаагч өнөөдөр өөрөө хувцсаа тайлаад иргэн. Бид бүгд л адилхан иргэд, дэлгүүрт үйлчлүүлээд л явж байна. Ийм учраас иргэн цагдаагийн байгууллага хоёрын харилцаа маш сайн байх ёстой. Дээр нь би өөрөө хувь хүний хувьд, дээр нь төр иргэн хоёрын гүүр нь цагдаагийн байгууллага байх ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага хүн төвтэй, иргэний эрхийг дээдэлсэн ийм байгууллага байх ёстой. Ийм байгууллага байхын төлөө л бид зорьж байгаа. 12 мянган албан хаагчаас ажлаа хийж байгаад алдаа дутагдал гаргах, хүний эрх зөрчих асуудал гарч байгааг нуулгүй хэлнэ. Харин бид яаж алдааг гаргахгүй байх вэ. Хандлагыг нь өөрчилж цагдаагийн байгууллагын албан хаагч stop гэж зогсож чаддаг байх вэ гэдгийг л ухамсар, соёлынх нь түвшинд суулгахаар ажиллаж байгаа.

-12 мянган албан хаагч байна. Тодорхой хувь нь удирдах болон оффист ажиллаж байгаа. Харин гэмт хэрэг, зөрчил дээр ажиллаж буй хүмүүсийн тоо угаасаа хангалтгүй байгаа. Та ч бас төсөв хэлэлцэх үеэр албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлье гэж орж ирээд хасагдаад бага хэмжээгээр л нэмэгдэх шиг боллоо. Нэвтрүүлгийн цаг дуусах гэж байгаа учраас товчхон асууя. Манай хуулийн болон төрийн байгууллагуудад зарим хэсэг байдаг, урлаг соёлын, спортын чиглэлтэй зарим хүмүүс орон тоон дээр нь байдаг. Жишээ нь, танайд яг хэдэн хүн байдаг юм бэ. Танайх хүч спорт хороо, сүлд чуулга?

- Бас л манай гол сэдэв. Ер нь агентлаг доторх энэ олон мянган албан хаагч дотроо өөрчлөлт шинэчлэлт хийхэд бас хэцүү. Жишээ нь, би ч байсан, та ч байсан өөрчлөлт шинэчлэлтэд дургүй болдог юм билээ. Хүн байгаа газраа байгаад л шинэчлэлт, өөрчлөлт хийе гэхээр дургүйцдэг. Бид бол ярьж байгаад ямарч байсан ажил хийдэггүй тамирчид хэрэггүй, ажил хийдэггүй цалин авч байгаа дуучид хэрэггүй. Би 2024 оны гуравдугаар сарын үед тушаал гаргаж ажил хийдэггүй тамирчид, ажил хийдэггүй цагдаагийн сүлд чуулгын нэр дээр явж буй дуучдыг бүгдийг нь чөлөөлсөн. Одоо Сүлд чуулга маань соён гэгээрүүлэх чиглэлд урьдчилан сэргийлэх албаны харьяа болсон. Сүлд чуулга гэж дангаараа байхгүй. Урьдчилан сэргийлэх албаны харьяанд соён гэгээрүүлэх хэлтэс болсон.

-Урлаг соёлын ажлаа хийхээс гадна давхар урьдчилан сэргийлэх ажлаа хийх нь?

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг хийх нь Цагдаагийн албаны тухай хуульд байгаа. Хүч спорт хороог сургалтын төв рүү нэгтгэж алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулдаг байгууллага болгосон. Тиймээс биш улсын шигшээ багийн тамирчин байж шигшээ багаас нэг цалин авч давхар цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас өмсөөд, цагдаагийн байгууллагын ахмад цолтой албан хаагчийн цалин авдаг ийм байж болохгүй гэдгийг хэлсэн. Тодорхой хэмжээний эсэргүүцэл ирсэн. Зарим хүн хэлсэн. Гавьяат тамирчин хүн шүү дээ, яах гээд байгаа юм бэ. Чингисхаан одонт дуучин шүү дээ, танай байгууллагын нэрийг гаргаж байгаа шүү дээ болох юм уу гээд. Бид бол шударга ёсны зарчимтай байя, энд ажил хийж байгаа, цагдаагийн байгууллагад цагаа бүртгүүлээд, ажлынхаа үр дүнгээр цалин авъя. Харин тэр цагдаагийн байгууллагын нэр аваад явж байгаа ардчилсан нийгэм байх ёсгүй гэдгийг л бид ярьсан.

-Олон зүйл ярихаар бэлдсэн. Нэвтрүүлгийн цаг маань харамсалтай нь өндөрлөж байна. Сүүлийн асуултыг би ЦЕГ-ын дарга Т.Сүхболдоос даргынх нь хувьд, хоёрт хувь хүн, цагдаагийн алба хаагчийнх нь хувьд асууя. 201 онд бил үү дээ, яригдаад өнгөрсөн цагдаагийн алба хаагч мөрдөх байгууллагыг тусад нь байгуулъя гэж яригдаад гурван байгууллагын эсэргүүцэлтэй тулж хойшилсон юм. Энэ ер нь цагдаагийн байгууллагад ч тэр, Авлигатай тэмцэх газар дээр ч, тагнуулын байгууллага дээр тулсан байгаа энэ мөрдөх чиглэлийг нь салгаж авъя гэдгийг нь та яаж хүлээж авах юм. Энэ талаар та дэмжих үү?

- Би яг энэ мөрдөх чиглэлээр ажиллаж байсан алба хаагчийн хувьд дээрээс нь энэ чиглэлийн эдийн засгийн гэмт хэрэг ч юм уу чиглэлээр нь ажиллаж байсан алба хаагч, хувьд хүний хувьд үүнийг дэмждэг. Мөрдөх алба байх ёстой. Харин тогтолцоог зөв хийх ёстой. Жишээ нь, олон улсад холбооны Засгийн газарт, АНУ- шиг, эсвэл газар нутаг өргөн, тодорхой гэмт хэргийг шалгах нэгжүүд дээр нь тулгуурласан шалгах мөрдөх алба байдаг. Одоо жишээ нь, хар тамхитай тэмцэх. Энэ бас тусгай мэдлэг шаардана. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, экологийн гэмт хэрэгтэй тэмцэх, авлигал албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх энэ бол төрөлжсөн мөрдөх байгууллага байж сайн хөгжинө. Албан хаагчдын хувьд ч сайн хөгжинө. Гэмт хэргийн орчин цаг үетэйгээ хөл нийлүүлэхэд ч байна. Яах вэ, цагдааагийн байгууллагын Монгол Улсын хэмжээнд одоо жишээ нь Эрүүгийн цагдаагийн алба гэж үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэж байгаа дээр нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа, цахим гэмт хэрэгтэй тэмцэж байгаа, хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Энэ бүгд өөрчлөгдөж, жишээ нь манайд мөрдөх алба байгуулбал Хэнтий, Дорнодод гарч байгаа хэргүүдийг яах вэ. Мөрдөх алба нь энд байгаад байдаг. Тэнд нэгжтэй болохгүй л бол шалгагдахгүй. Дээрээс нь прокурор, шүүхийн харьяаллууд яригдаж эхэлнэ. Тиймээс сууриа зөв бэлдээд явахад зөв гаргалгаа байж мэднэ. Зарим хуульч манайх шиг жижиг улсад хэрэггүй, хэт их эрх мэдэл төвлөрөх эрсдэл бий болно гэж ярьдаг. Би бол мэргэшсэн алба хаагч бэлдэх нь их чухал шүү гэдгийг хувь хүний хувьд боддог юм. Жишээ нь, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт тоон ул мөр бэхжүүлэх хэлтэс байгаа. Үүн дээр заавал өндөр мэргэжилтэй алба хаагчийг урт удаан хугацаанд сургаж дадлагажуулж ингэж ажилладаг. Тэр хакерын ч юм уу, өндөр технологийн мэргэжилтэй алба хаагчийг авч ажиллуулахад маш хэцүү. Яг энэ мөрдөх алба байгуулагдаад ирвэл технологийн мэргэжилтэй алба хаагч мэргэшсэн алба хаагчдын цалин мөнгөний асуудал хүртэл ярина. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гэхэд л тоон ул мөр бэхжүүлэх алба хаагч гэхэд л хамгийн өндөр түвшинд 3 сая төгрөгийн цалин авч байхад зүгээр л банкны IT-гийн ижил мэргэжилтэй хүн 10 сая төгрөгийн цалин авч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мөрдөх алба мэргэшсэн л байх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

- Та бид хоёрын нэвтрүүлгийн ярилцах цаг өндөрлөж байна. Олон зүйлийг хоюулаа ярьж амжилгүй орхилоо. Гэхдээ яах вэ, дараа нь дахиж цаг олдоод тодорхой сэдвүүдээр эргээд ярих боломж олдоно гэж найдаж байна. Ямартай ч цагдаагийн байгууллагад хийх гэж буй шинэчлэл, саяны урлаг спорттой холбоотой, томилгоотой холбоотой хийж буй зүйлсийг тань олон нийтэд хүргэж, өөрөө сонсоод авлаа. Энэ ажлуудыг ажил хэрэг болгож чадаж байна уу, ажил хэрэг болох үйл явц ямар байна вэ гэдгийг эргээд дахиад дүгнээд ярих цаг гарах байх гэж найдаж байна. Цагдаагийн байгууллага бол хамгийн түрүүнд иргэнд хүрч үйлчилдэг, иргэдийн итгэлийг хамгийн түрүүнд олсон байгууллага байх ёстой. Хүний эрхийг дээдэлсэн байгууллага байх ёстой. Нөгөөталд, төрд биш иргэндээ үйлчилдэг, хүчний биш ойлгуулсан, асуудлыг урьдчилан сэргийлсэн байгуулага байх ёстой гэдгийг аль аль талдаа бодож ажиллаасай гэдэг хүсэлт байна. Таны ажилд амжилт хүсье.

Б.Лхагвасүрэн: Энэ онд импорт ямар түвшинд байхаас хамаарч эдийн засгийн өсөлт, уналт яригдана
Б.Лхагвасүрэн: Энэ онд импорт ямар түвшинд байхаас хамаарч эдийн засгийн өсөлт, уналт яригдана
 
Хүний эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгагдаж, 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн П.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Хүний эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгагдаж, 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн П.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!