Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP Ж.Энхжаргалан: Чи төлөөлөгчтэй ингэж ярихгүй ээ, гөлөг минь…

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан өөрийн цахим хуудаснаа нийгмийн даатгал, татварын системийг шүүмжилж "Хамгийн том BET бол НДШ, НӨАТ хоёр гэж бодож байна. НДШ гэдэг төрийн платформ дээр хүмүүс насаараа BET тавьж явна. Ямар ч үйлчилгээ авч чаддаггүй, баталгаагүй зүйлд сар бүр үхтэлээ ажиллаж олсон амьдралдаа хүрдэггүй жаахан цалингаасаа бүгд мөнгөө ТАТУУЛДАГ. Энийгээ бас хориод хаачихвал хүчээр мөрий тавихгүй амар байна" гэх байр суурийг илэрхийлсэн.

Харин ЗГХЭГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Төгсбаяр "Ж.Энхжаргалангийн хийсэн тоглолт, продюсер хийсэн клип бүр нь "1XBET"-ийн ивээн тэтгэлэгтэйгээр бүтсэн байдаг. Мэдэх үү, та минь ээ. Хан-Уулын иргэд гадны санхүүжилттэй нөхрийг сонгосон гэхэд огиудас хүрэм" гэх байр суурийг илэрхийлсэнд Ж.Энхжаргалан уурсаж "Чи төлөөлөгчтэй ингэж ярихгүй ээ, гөлөг минь. Ар чинь том гээд пээдэлзээд байгаа юм уу" гэжээ.

Барби Шүгийн 4.7 тэрбум ам.долларын хөрөнгийн тал нь түүний нөхөр болох Ку Жүн Юпд очихоор болжээ
Барби Шүгийн 4.7 тэрбум ам.долларын хөрөнгийн тал нь түүний нөхөр болох Ку Жүн Юпд очихоор болжээ
 
Л.Гантөмөр: Оросоос авч буй гурил дээр татвараа буцааж сэргээх хэрэгтэй
Л.Гантөмөр: Оросоос авч буй гурил дээр татвараа буцааж сэргээх хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.