Улаанбурхан өвчний тохиолдол илрээд буй Өмнөговь, Дундговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн, Боловсролын яамнаас мэдэгдэл гаргасан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Эрүүл мэндийн газраас ноцтой гэж санал гаргаад, онцгой комисс хуралдаж шийдээд, Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан. Өнөөдөр зургаан тохиолдол, дахиад найман сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлээд байна. Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина" гэх хариу тайлбарыг өгөөд байна.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!