Б.Жавхлан: Ковидын үетэй харьцуулахад хил дээр 10 гаруй сая тонн нүүрсний овоолго үүссэн гацааг арилгахгүйгээр биржийн арилжааг явуулах боломжгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 52 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

--------------------

Сангийн сайд Б.Жавхлан: Өмнөх ЗГ-ын хуралдаанаар байгуулагдсан экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөц нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдаж эхний шийдвэрээ гаргаж эхэллээ. Бирж дээр шинэ журам батлагдлаа. Ажлын хэсгийн анхны тайланг ЗГ-ын хурал дээр тайлагналаа. Хурлын дараах шийдвэрийг өгч байх болно. Ажлын хэсгийн зүгээс ажлын зорилтыг тодорхойллоо. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчимд байгааг богино хугацаанд нэмэгдүүлэх. Тухайлбал, валютын нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэх, үүнийг давуулах импортын 6 сарын хэрэглэээний хэмжээнд хүргэхээр зорьж байна. Одоо бидэнд тулгамдаж буй асуудлыг оношлох нь чухал байна.

Өнөөдрийн байдлаар хэд хэдэн шалтгааны улмаас Монгол Улсын урд хилүүдэд Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтод нийт 9.5 сая тонн нүүрс овоолго үүсээд байна. Цар тахлын үед 20 сая тонн хүртэл овоолго үүссэн байна.

Ковидын хэмжээнд хүрээгүй ч 10 гаруй сая тонны нүүрсний гацаа үүсээд байна. Үүнийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явуулах боломжгүй байна.

Овоолго үүссэн шалтгаан нь Өнгөрсөн оны хагас жилийн хугацаанд хийсэн гэрээ, энэ онд хийсэн 50 гаруй гэрээ байна. Үүнээс хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээнүүд. Намраас хойш нүүрсний үнэ 40 хувь унаж, худалдан авагчид таталт хийгээгүй байна.

Б.Дөлгөөн: Биржээр арилжаалж байгаа нүүрсний үнийг 6 сар тутамд шинэчилдэг байсныг сар бүр тохируулдаг байхаар болсон
Б.Дөлгөөн: Биржээр арилжаалж байгаа нүүрсний үнийг 6 сар тутамд шинэчилдэг байсныг сар бүр тохируулдаг байхаар болсон
 
ЗГ: Ханги-Мандал боомт руу чиглэсэн 472 км хатуу хучилттай замаар  тээвэрлэлтийг яаралтай эхлүүлэх үүрэг болголоо
ЗГ: Ханги-Мандал боомт руу чиглэсэн 472 км хатуу хучилттай замаар тээвэрлэлтийг яаралтай эхлүүлэх үүрэг болголоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!