Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа Нара: П.Батчулуун эмчийн ачаар амь аврагдсан хүмүүс болон эмч нар бүгд нэгдэж дуугарах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд хоёр шатны шүүхээс гэм буруутайд тооцон, 2.6 жилийн ял оноосон билээ.

Тэгвэл түүнийг хоригдож байх энэ хугацаанд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа тасалдаж, донороо хүлээсэн олон зуун өвчтөний зарим нь өвчнөө дийлэлгүй нас барж байгаа талаар эмч нар мэдээлж буй.

Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара өөрийн цахим хуудастаа "Төр засаг Монголдоо ховор бараг байхгүй гэхэд хилсдэхгүй олон хүний амь нас аварсан ачит эмчийнхээ асуудлыг зайлшгүй эргэж харах хэрэгтэй. Эмч нар бүгд нийлээд бас энэ хүний ачаар амь аврагдсан хүмүүс бүгд нэгдэх хэрэгтэй шүү дээ. Хүний ач тусыг хүртээгүй нь мэдэхгүй элдэвлэдэг юм гэхэд хүртэгсэд нь ийм чухал үед чимээгүй суумааргүй байна" гэжээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд хараат бус “Дотоод аудитын нэгдсэн удирдлагын тогтолцоо”-нд шилжлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд хараат бус “Дотоод аудитын нэгдсэн удирдлагын тогтолцоо”-нд шилжлээ
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна