"Ноорог" медиагаас нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн мэдээлэл өглөө. Тодруулбал "Гар утас, компьютер, ажлын хэрэгслүүдээ бүгдийг авч чадаагүй байгаа. Нэг ёсондоо хувийн харилцаа холбооныхоо боломжуудыг бараг хаалгаад хоёр хонож байж арай гэж симээ сэргээлгэж авлаа. Одоо сошиал дээр хувь аккаунтаараа бичээд явна.
9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд бүтэн яамны сайд хүний ярьж байгаа юмнуудыг бол анх удаа сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS энэ тэрээс лаг лаг санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавьчихгүй юу.
Ямартаа ч "Тогосоо Тижи" гэж амиа хорлох гээд манайд гомдол гаргаж манайхыг бариулсан аккаунт нэг сайтын бүр жинхэнээсээ тролл хаяг байсан шүү" гэв.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!