Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10.00 цагаас өглөөний 05.00 хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн.
Тэгвэл ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас энэ асуудлаар тодруулахад "Ноорог.мн сайтын байранд цагдаагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулахдаа хүний эрхийн зөрчил гаргасан эсэх асуудлаар шалгалтын ажиллагаа явуулж байна. УЕП, ЦЕГ-аас үндэслэл бүхий холбогдох тайлбар авахаар албан бичиг хүргүүлсэн" гэлээ.
Сануулахад, Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өгөх үеэр "Хүнлэг бус харьцсан зүйл байхгүй. Танилцуулаад мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хэлэхийг хүсэж байна. Иргэн байгууллага аж ахуйн нэгжээс хуулиар олгогдсон эрх чөлөө нь зөрчигдлөө гэж үзвэл цахимаар болон амаар, бичгээр гомдол өгж болно. Гомдол гаргах эрх нээлттэй. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хийж буй кино, хэвлэн нийтэлж буй зүйлтэй холбоогүй. Иргэдийн гар утаст үзлэг хийх нь нээлтттэй. Тэмдэглэл хөтөлж байгаа, энэ процессын дагуул явж байгаа шүү дээ. Дараагийн шатны үйл ажиллагаа явагдана. Яриад буй уран бүтээлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зүйл огт байхгүй. Кинотой холбоотой цацуулахгүй зэрэг нь тухайн хүмүүсийн л асуудал" гэсэн байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!