Сурагчид бие даалтын долоо хоногоор “амьдрах ухаан“-д суралцана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 31-нээс эхэлнэ. Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах учиртай. Мөн онцгой байдлын газраас бие даалтын долоо хоногт сурагчдад гамшиг, аюул эрсдлийн үед өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх дадлага сургуулилт орохоор болжээ. Ингэхдээ орон нутаг, сургуулийн онцлогт тулгуурласан байдлаар сургалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд "Аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Ялангуяа, амралт зугаалгын улиралд хүүхдүүд голын усанд эндэх харамсалтай тохиолдол цөөнгүй. Иймд хүүхдүүд наанадаж сэлж сурах хэрэгцээ шаардлага тулгарч буй. Энэ утгаараа зарим сургууль "аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийн хүрээнд усан бассейнтэй болж эхэлснийг ч онцгой байдлын газраас мэдээлж байлаа.

Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл төлөлтийг банкнаас зээл авахад орлого нотлох нотолгоо болгодог болгох хүсэлтийг банкуудад хүргүүлжээ
Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл төлөлтийг банкнаас зээл авахад орлого нотлох нотолгоо болгодог болгох хүсэлтийг банкуудад хүргүүлжээ
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!