Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: ОУ-ын байгууллагууд нь манай төрийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмж муутай байна гэж дүгнэж байхад ЗГ эсрэгээр нь дүгнэчихсэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод өчигдөр хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "ОУ-ын байгууллагууд нь манай төрийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмж муутай байна гэж дүгнэж байхад эсрэгээрээ ЗГ нь өөрсдийгөө хүний эрхийн мэдрэмж хамгийн сайн ажилласан гээд дүгнэчихсэн байна. Өчигдөр л гэхэд Ноорог.мн сайтын байр руу хойшлуулшгүй ажиллагаа явуулчихсан байх жишээтэй" гэв.

Түүний асуултад Шадар сайд Т.Доржханд "Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар Хуульзүйн сайдаас мэдээлэл авсан. Мэдээллийн зөрүү байх шиг байна лээ. Энэ жилээс эхлээд Засгийн газар хөндлөнгийн үнэлгээнүүдийг ажлын үр дүнгээ сайжруулах чиглэлд авч ажиллана" гэлээ.

Баянхонгор аймгийн Богд суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Баянхонгор аймгийн Богд суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.