Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд болж өндөрлөлөө.
Энэ барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
Шөвгийн наймд:
-Улсын аварга О.Хангай - Аймгийн арслан Н.Өсөхбаяр
-Улсын арслан Б.Орхонбаяр - Улсын заан С.Сүхбат
-Улсын заан М.Лхагвагэрэл - Улсын заан Д.Хүдэрбулга
-Улсын харцага Б.Зоригтбаатар - Улсын начин Э.Батмагнай
Шөвгийн дөрөвт:
-Улсын аварга О.Хангай - Улсын заан С.Сүхбат
-Улсын заан Д.Хүдэрбулга - Улсын начин Э.Батмагнай нар барилдсан юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!