Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай үүргийн элчин сайд нар цалингүй, ажлын албагүй ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллуулах урилгыг Ерөнхий сайд хүргүүлж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Улмаар өчигдөр болсон Засгийн гарын ээлжит хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.

Дээрх хүмүүс нь ЗГ-аас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөлтэй уялдах төслүүдэд зөвлөгөө өгч ажиллах аж. Мөн цалингүй, ажлын алба байгуулахгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Одоогийн байдлаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг хийн хоолойн төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлийн Тусгай үүрэгт элчин сайдаар томилохоор болсон гэх мэдээлэл тодорхой болоод буй юм.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарт урилга огт хүргүүлээгүй аж.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрч, ахмадууд санхүүгийн дарамтанд байна
Тэтгэвэр барьцаалсан зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрч, ахмадууд санхүүгийн дарамтанд байна
 
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож аварга О.Хангайгаар 8 давж түрүүллээ
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож аварга О.Хангайгаар 8 давж түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.